ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Солонгос Украинд нэг сая гаруй ам.долларын тусламж илгээнэ

Өмнөд Солонгос энэ сард Украинд 2 тэрбум вон буюу 1.3 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Агентлагийн мэдээлснээр, Сөүл ирэх долоо хоногоос эхлэн Украин руу сум үл нэвтрэх хантааз, хамгаалалтын малгай, эмнэлгийн хэрэгсэл, шууд идэх зориулалттай бэлэн хоол хүнс зэрэг зүйлсийг илгээж эхлэхээр бэлтгэж эхэлсэн аж.

Өмнөд Солонгос дөрөвдүгээр сарыг дуустал Европ руу чиглэсэн иргэний нислэгт шинэ тусламж үзүүлэхээр мөн төлөвлөсөн байна. Өнгөрсөн сард Сөүл Киевт нэг тэрбум воны тусламж илгээсэн юм. Киевийн зүгээс зэр зэвсгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байсан ч Украин руу зэвсэг илгээхэд “хязгаарлалт” байгаа гэдгийг Сөүл онцоллоо.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button