ДЭЛХИЙНИЙГЭМ

Сая сая Сомаличууд өлсгөлөнд нэрвэгдээд байна

НҮБ-ын мэдээлснээр, Сомали дахь сая сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, үүнд хамгийн их өртөж байгаа нь хүүхдүүд байгаа аж.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, Сомали улс одоогоор сүүлийн арван жилийн хамгийн ган гачигтай улсад тооцогдож байна. Тус улсын хамгийн том Жубба гол бараг бүрэн ширгээд байгаа юм. Мөн тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадаж”, эдийн засгийн маш хүнд хярал нүүрлээд байна.

Сомаличуудын хүн амын 40 хувь нь үхэл сэхэхийн зааг дээр байгаа гэсэн тооцоо гарчээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Адам Абдельмула хэлэхдээ, “Бодит байдал бидний талд биш байна. Энэ мэтээр санхүүжилт цаашдаа удааширвал олон хүний ​​амь нас эрсдэлд орж, амьжиргааны эх үүсвэр нь тасрана” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: UN News 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-13 13:37

Тийм л сүрхий юм бол байден новш украйн руу урсгаж байгаа мөнгөө ийш нь өгөх хэрэгтэй ш дээ

Зориг
Зориг
2022-05-30 13:40

Хүнд хүнлэг сэтгэл зүрх гэж байдаг бол байдан өвгөн дэлхийг цэрэг лайнд турхирч, Украйнд нийлүүлж буй зэр зэвсгийнхээ тэр хөрөнгийг өлсөж, цангаж үхэхийн даваандээр байгаа энэ мэт ядарч зүдэрч, сүйдэж сөхөрч буй улс орон, ард түмэнд тус�##�ваас өөрт нь буян болох сон доо!!!

Холбоотой мэдээ

Back to top button