ДЭЛХИЙНИЙГЭМ

ЕХ-ны 100 сая оршин суугч ОХУ-ын хоригийн улмаас цахилгаангүй үлдэх магадлалтай

Хэрэв Европын Холбоо ОХУ-аас цөмийн түлш нийлүүлэхэд хориг арга хэмжээ авбал Европын Холбооны орнуудын зуун сая орчим оршин суугч тог цахилгаангүй үлдэж магадгүй болоод байна.

Зүүн Европт цахилгаан эрчим хүчийг хуучнаар ЗХУ-ын үед баригдсан атомын цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Одоогоор тэдгээр АЦС-ын түлшийг ОХУ-аас нийлүүлж байгаа юм. Хэрэвзээ, ОХУ-аас цөмийн түлшний нийлүүлэлтийг зогсоовол Европын тэдгээр улсууд асуудалтай тулгарах аж.

“ОХУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрээ ийм байдлаар эрт цуцлах нь АЦС-ыг эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр гэж үздэг орнуудын зуун сая орчим иргэдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг алдагдуулж болзошгүй” хэмээн шинжээчид дүгнэжээ.

Финлянд, Болгар зэрэг Европын хэд хэдэн оронд цахилгаан эрчим хүчний 40 орчим хувийг АЦС-ууд үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий. Үүний зэрэгцээ ойрын хугацаанд ОХУ-ын цөмийн түлшийг орлох зүйл байхгүй гэдгийг ч шинжээчид сануулж байгаа юм. Европын Холбоо өөр хувилбаруудыг олоход хэдэн жил шаардагдаж хугацаа алдах эрсдэлтэй байгаа аж.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-13 14:02

ЕВРОПЫН ГЭЧИХЭЭД ХАРУУДЫН ЗУРАГ ТАВЬДАГ НЬ ЯАЖ БАЙГААН ХАХА

Зочин
Зочин
2022-04-13 14:04

Нэг мөсөн оросоос с�##�ах хэрэгтэй, манайх ч гэсэн. Шантааж хийж өрийнхээ эршээлд оруулах нь оросын уламжл�##�т бодлого.

Зочин
Зочин
2022-04-13 14:27

1 \ . АНУ ах бүх юмаар хангана , 2 \ Ёвроп тэр чигээрээ харууд болсон ш дээ , харуудын хэрэгцээг хангах нь тийм ч тансаг биш : Франц , Ит�##�и , Германи ...

Холбоотой мэдээ

Back to top button