ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Польш, Балтийн орнуудын удирдагчид В.Зеленскийтэй уулзахаар Киевийг зорив

Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис болон Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитс нар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар Украиныг зорилоо. Энэ талаар Литвийн Ерөнхийлөгч Науседа “Твиттер”-тээ жиргэсэн байна.

Төрийн тэргүүнүүд Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

“Литва улс Украины тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцлийг үргэлжлүүлэн дэмжих болно” хэмээн Науседа бичээд Польш, Эстони, Латвийн удирдагчидтай төмөр замын буудал дээр хамтдаа авхуулсан гэрэл зургийг хавсаргажээ.

Дөрөвдүгээр сарын 9-нд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Киевт ирж, В.Зеленскийтэй уулзсан. Украинд болж буй үйл явдлаас болж Барууны орнууд ОХУ-д үзүүлж буй хоригийн шахалтаар Их Британи тэргүүлж байгааг В.Зеленский үнэлсэн байна.

Борис Жонсоны Киевт хийх айлчлалын талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй. Айлчлал гэнэтийн болсон юм. Мөн өдөр Австрийн канцлер Карл Нехаммер Киевт хүрэлцэн ирж, ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарласан юм.

Өмнөх өдөр нь Европын дипломат албаны тэргүүн Жозеп Боррель, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар Украинд айлчилж, В.Зеленскийтэй уулзаад байна.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
украйна
украйна
2022-04-13 15:38

киев хотыг зорих лидерүүдийн зам б####рахгүй

Зочин
Зочин
2022-04-13 17:28

Нөгөөдөх гараа өргөөд дайгдсан уу

Зочин
Зочин
2022-04-13 17:30

Дэлхийн 2 дугаар дайны үед латви, лива, эстон, польшийг фашистын германы түрэмгийлэлээс хэн чөлөөлж эрх чөлөөг нь олгосныг эдгээр нөхөд таг мартсан бололтой. Үнэхээр харамс####тай. Аргагүй байхдаа америк тэргүүтэй импери####ситүүдийн эгнээнд нэгдээд тэдний гар хөл болсон чиновникууд юм чинь аогагүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x