Нийгмийн

Баянзүрх дүүрэгт чөлөөлсөн газарт нягтаршлыг нэмэгдүүлэх барилга бариулахгүй

Баянзүрх дүүргээс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Олон нийтийн сүлжээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд иргэн Б.Доржсүрэнгийн худалдаа үйлчилгээ, авто гражийн зориулалттай 2 давхар барилгын зургийн талаар мэдээлэл цацагдсан.

Энэ асуудалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 2021 оны есдүгээр сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт хүргүүлж байсан. Хүсэлтэд тухайн иргэний эзэмшлийн газрыг хүчингүй болгож нийтийн эзэмшилд авч барилга байгууламж барих бус иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай ногоон байгууламж, явган зам гэх мэт цогц тохижилтыг хийх шаардлагатай байгаа талаар дурдсан.

Баянзүрх дүүргийн хэмжээнд гарааш буулгаж газар чөлөөлөх ажил эрчимтэй үргэлжилж байгаа. Үүнд дүүргийн удирдлагын багийн зүгээс чөлөөлсөн газарт хүн амын нягтаршлыг нэмэгдүүлэх барилга байгууламж бариулахгүй гэдэг байр суурьтай байна. Харин мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэх, явган хүний замаас эхлээд иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай тохижилтын ажлуудыг хийх аж ахуй нэгж, иргэдийг бүх талаар нь дэмжиж ажиллах болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ерөнхий сайд аа
Ерөнхий сайд аа
2022-04-13 17:52

Маш зөв..ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ..ТӨмөр замыг эргэж хараачээ..20 АЙЛИЙН суурин дээр 200 айл бариад..хогоо ч хаях газаргүй..ХОТИЙН ДАРГА АА

Холбоотой мэдээ

Back to top button