ДЭЛХИЙНИЙГЭМ

Газрын тосны үнэ өслөө

Коронавирусийн халдварын улмаас Хятадын Шанхай хотод хатуу хөл хорио тогтоосон байсан ч хязгаарлалтыг сулруулж, ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОХУ-ын нийлүүлэлттэй холбоотой эрсдэлийн талаар анхааруулга гаргасантай холбоотойгоор газрын тосны үнэ мягмар гараг /2022.04.12/т өссөн байна.

“Brent” маркийн газрын тосны үнэ баррель /торх/ нь 6.16 ам.доллар буюу 6.3 хувиар өсөж, 104.64 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн газрын тосны үнэ 6.31 ам.доллароор буюу 6.7 хувиар өссөнөөр 100.60 ам.долларт хүрчээ. Даваа гарагт дээрх хоёр маркийн газрын тосны үнэ хоёул 4 хувиар буурсан үзүүлэлттэй байсан.  

Шанхай хотод 14 хоногийн турш коронавируст халдварын шинэ тохиолдол илрээгүй бүс нутгийг эрсдэл бага бүсэд тооцсон. Хятадын энэ нөхцөл байдалтай уялдаад ОХУ-ын эсрэг хоригоос болж, өдөрт нийлүүлдэг долоон сая баррель газрын тосыг нөхөх боломжгүй хэмээн ОПЕК сануулсан.

Мөн ОХУ-ын газрын тос, байгалийн хийн өдрийн олборлолт даваа гараг /20.22.04.11/-т 10 сая баррелиас доошилж буурсан нь 2020 оны долдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт болсон аж. Шинжээчдийн дүгнэснээр, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дундаж гарц өнгөрсөн гуравдугаар сард 11.01 сая баррель байсан бол дөрөвдүгээр сарын 1-11-ний хооронд 10.32 сая болтлоо буурчээ.

Европын Холбоо Оросын газрын тосонд одоогоор ямар нэгэн хатуу хориг тогтоогоогүй байгаа ч цаашид хориг арга хэмжээ авахаар аль хэдийн хэлэлцэж эхэлсэн гэж зарим орны Гадаад Хэргийн сайд нар мэдээлэв.

1996 онд үүсгэн байгуулагдсан АНУ-ын “OANDA” санхүүгийн үйлчилгээний технологийн корпорацийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Мойягийн ярьснаар, Оросын эрчим хүч хоригт өртөх нь газрын тосны зах зээл томоохон цочролд орох эрсдэл өндөр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button