ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ Канадын сенатын 87 гишүүний эсрэг хориг тогтоолоо

Канадын Засгийн газар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь “хар жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасны хариуд ОХУ Канадын 87 сенатын гишүүний эсрэг мөн хориг тогтоолоо. Энэ талаар Оросын ГХЯ-ны хэвлэлийн алба мэдээлэв.

Канадын зүгээс авч буй Оросын эсрэг тогтоосон хоригийг “дайсагнасан” алхам хэмээн нэрлэж байгаа юм.

Канад улс ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсан. Хамгийн сүүлийнх нь Оросын батлан ​​хамгаалах салбарын 33 аж ахуйн нэгж, түүнчлэн Владимир Потанин, Виктор Вексельберг, Кирилл Шамалов, Леонид Михельсон зэрэг Оросын есөн иргэнд хязгаарлалтын арга хэмжээ авсан.

Гуравдугаар сарын эхээр Канадын эрх баригчид ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев, Ерөнхий сайд Михаил Мишустин, Москва хотын дарга Сергей Собянин болон Оросын бусад дээд албан тушаалтнууд, мөн “Газпром”, “Роснефть” компанийн гол ажилтнуудын эсрэг хориг тогтоосон.

Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров нар Украины нөхцөл байдалтай холбогдуулан Канадын хоригийн “хар жагсаалт”-д багтсан юм.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button