ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Австрали ОХУ-ын “Газпром”, “Транснефть” компанийн эсрэг хориг тогтоолоо

Австрали улс ОХУ-ын хэд хэдэн томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ авлаа. Тэдний дунд “Газпром”, “Транснефть” компаниуд багтжээ. Энэ талаар Австралийн ГХЯ-наас мэдээлэв.

Украинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан АНУ болон Барууныхан Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авах хувилбарыг хэлэлцэж эхэлсэн. Энэ талаар Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгдлээ.

Түүний хэлснээр, ОХУ-ын эсрэг шинэ хоригийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярих үеэрээ ярилцсан аж.

Европын Холбоо мөн Оросын эсрэг тав дахь удаагийн хориг арга хэмжээг баталсан ба хориг нь Оросын Засгийн газар, эдийн засагт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж, Кремлийг хязгаарлах зорилготой аж. Хоригийн хүрээнд Европын Холбоо Оросын банкуудын гүйлгээг бүрмөсөн хориглож, гол дөрвөн банкных нь хөрөнгийг битүүмжилжээ.  

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-14 13:49

Хаана цагаачид байна тэндээс болох , болохгүй бүх юм гарах юм .АНУ , АВСТРАЛИ , Шинэ ЗЕЛАНД чинь бүгд баруунаас очсон цагаачид шүү дээ. Бүгд л нутгийн уугуул иргэдийг хядчихсан.гэж байгаа . Хог шаарнууд нутгаасаа цагаачлаад одоо л идэх хоол өмсөх хувцастайгаа болохоороо элдэв дээдийн юм яриад байдаг . Цагаачдыг цагдаж байхгүй бол энэ мэт болох нь байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button