Нийгмийн

Англид инфляц сүүлийн 30 жилийн хамгийн дээд түвшинд хүрэв

Англид хэрэглээний үнийн индекс жилийн 7 хувь өссөн нь 1992 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь Ройтерс агентлагийн эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар хэрэглээний үнэ өмнөх сарынхаас 6.7 хувь өснө гэж таамаглаж байсан хүлээлтээс давсан үзүүлэлт болов.

Үнийн өсөлт хэрэглэгчдэд дарамт үүсгэж, засгийн газарт хүндрэл учруулж байна. Их Британид дөрөвдүгээр сараас эхлэн эрчим хүчний үнийн өсөлт тэр дундаа хийн үнэ 54% нэмэгджээ. Английн Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр инфляцыг тогтворжуулахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Глобал Рейтингсийн ахлах эдийн засагч Борис Гласс: “Англид үнийн түвшин 2022 онд өсөж цаашид үргэлжлэх магадлалтай байна” гэж мэдэгдсэн байна.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-14 14:05

ХҮН ХОРЛОХ ГЭЖ БАЙГААД ӨӨРИЙГӨӨ ИНГЭЭД ХОРЛОЧИХ ГЭЖ .ХҮН ТӨРӨЛХТӨН АНГЛИЧУУД ХАМГИЙН ИХ ГАЙ ТАРЬСАН УЛС ДАА

Холбоотой мэдээ

Back to top button