ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Жо Байдены эмч: Ерөнхийлөгчийн биеийн байдал АНУ-д аюул учруулж болзошгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тархи мэдрэлийн өвчин улам хүндэрч байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Цагаан ордны эмч асан, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ронни Жексон мэдэгдлээ.

Тэрбээр “One America News” телевизэд өгсөн ярилцлагаараа, “Би онош тавих гэж оролдохгүй. Гэсэн ч, Жо Байден Ерөнхийлөгчийн сэтгэцийн хувьд асуудалтай байгааг дэлхий нийт харж байгаа. Түүнд ямар нэгэн зүйл тохиолдож байгаа нь тодорхой байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал” хэмээсэн байна.

Учир нь, Жо Байден сүүлийн үед хамгийн зохисгүй гэмээр зан авирыг олон нийтийн сүлжээгээр гаргаж байгааг нь санааг нь зовоож байгаа гэлээ. Эмчийн хэлснээр, Украины асуудлаар ОХУ-тай шууд зөрчилдөх магадлал байгаа энэ эрсдэлтэй цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч аль болохоор ухамсартай байж, нөхцөл байдал ямар байгааг, чухам юу өрнөж байгааг бүрэн ойлгож, ухаарах сөхөөтэй байх ёстой гэж ярьсан байна.

Түүнчлэн, Ерөнхийлөгч асан Дональд Трампын нэгэн адил Жо Байдены тархины үйл ажиллагааг шинжлэх сорил авч, үр дүнг нь олон нийтэд дэлгэх ёстой гэсэн уриалгыг дэмжсэн байна.  

Өнгөрсөн хоёрдугаар сард Жо Байден сэтгүүлчийг илтэд доромжилсон үйл явдлын дараа Бүгд Найрамдах Намын 40 орчим конгрессын гишүүн Жо Байдены сэтгэц, танин мэдэхүйн чадварыг нь шалгах уриалга гаргасан.

Нэг жишээ дурдахад, Жо Байден өөрийгөө Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэр Мишель Обаматай андуурч байсан юм.

Мөн, Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Америкийн Тэргүүн хатагтай гэж нэрлээд, түүний нөхөр нь коронавирусийн халдвар туссан гэж сэтгүүлчдийн өмнө мэдэгдэж байсан. Тухайн үед сэтгүүлчдийн нэг нь, “Тэргүүн хатагтай Камала Харрис юм бол та нөхөр нь биз дээ, гэж асуухад Жо Байден, “Нээрээ тийм л дээ” гэж бантсан хариулт өгч байсан юм. Өөр нэг жишээ дурдахад, тэрбээр цэргийн ёслолын ажиллагааны үеэр 30 секунд орчим зогсоогоороо унтсан байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-14 16:23

Хөөрхий амьтан �######�уул нэг мөсөн унтах тийшийгээ л дөхөж байгаа юм байна �######�уул. Даанч Путины т�##�аар эрүүл бус мэдэгдэл нэг бус удаа хийх болсон. Сэтгэцийн асууд�##�тай болчихсон нь үнэн юм байна. Аргагүйдээ 80 хэдэн нас чинь нөгөө хадан гэртээ морилох нас шүү дээ.

Зочин
Зочин
2022-04-14 18:13
Reply to  Зочин

МАНАЙ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АДИЛХАН СЭТГЭЖ БОДДОГ ЮМ БАЙНА ДАА .МАНАЙ ХҮН КОФЕН АННАНтай УУЛЗДАГТАЙ АДИЛ ШАХУУ ЮМ АА

Зочин
Зочин
2022-04-14 20:10

Америкийн ерөнхийлөгч хөгшин Сэм буюу Жо Байден үнэхээр зөөчихнө байна дээ. Европын холбоо НАТО болон УКРАИНЫ асуудлаар төрийн тэргүүний байж болохгүй тэнэг яриа хэлцэл хийж байсан . Нөгөө утсан хүүхэлдэй Украины нөхөр дагаад улам эргүүтэн ард түмнээ бодохоо болж зэвсэг мөнгө нэхээд ирсэн. Энэ зөнөглөж болж дэлхийн дайн үүсгэж магадгүй. Энэ байдлыг мэдээд Америкийн улс төрчид болгоомжилж байгаа нь тодорхой байна. Гай бололгүй үхэж д�##�д ор!

Zochin
Zochin
2022-04-14 21:43

Ukraini eronhii prokuroriig 6 tsagin dotor shaardan soliulsnaa baharhan yarisan,mon1999 ond Belgrad hotig bombogdoh tushaalig demjisen bichleguud baidag,jinhene gemt heregten ..

Зочин
Зочин
2022-04-14 22:41

Мэдээж ш дээ , ямар эрүүл хүн амар жирийн амг�##�ан байсан �##�ь хол ёвропын гэмгүй нэг улс орныг нэг үзэгдэлт бандиар будаа болгож байхав дээ ...

Холбоотой мэдээ

Back to top button