НийгмийнЭДИЙН ЗАСАГ

ДАТА: Хан-Уул дүүрэг хогийн цэгүүдээ 900 сая төгрөгөөр камержуулна

Нийслэлийн Хан-Уул дүүрэг хогийн цэг камержуулах тендерийг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн зарлажээ. Ингэхдээ нийт 900 сая төгрөг төсөвлөсөн байна.

Мөн тендэрт оролцох компаниудын үйлдвэрийн байгууламж, тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах үйлчилгээ нь аль ч улс орны гарал үүсэлтэй байж болно гэжээ.

Тендерийг 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна. Энэхүү тендерийн төсвийг орон нутгийн төсвөөс гаргах ажээ.

Д.Мөнхбат

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Төр Ч МӨНГТЭЙ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button