УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр жинхэнээсээ муудсан уу

МАН-ынхан хэсэгтээ л шинэ даргадаа "Х.Баттулгатай хэт их сүжирдэг" гэх утгаар баахан дургүй байв. Өнөөх нь Х.Баттулгыг гэнэт зөвлөхөөсөө чөлөөлж, чөлөөлөгдсөн этгээд нь АН-ын даргад нэр дэвшив. Яг ялдгийн даваан дээр Ж.Батсуурийг Л.Оюун-Эрдэнэ урвуулж, талбай дахь жагсаалын авторыг нэгэн рүүгээ чихэцгээлээ. Гэхдээ тэд яг жинхэнээсээ муудсан уу.

Логик 1. Технологи нэгтүүд

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг дээр П.Анужин худгийн дэргэд зогсоо жаалхан хүүхдүүдэд "Х.Баттулга сайн хүн, тэ" гэж хэлээд, толгой дохиулдаг. Олон нийтийг нэг тийм хөөрөлгөн, шударгаар хэлэхэд "тэнэгдүү" болгох технологийг бүр эртнээс Х.Баттулга бэлдэж, тэр хөрсөн дээр нь Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн. Тэднээс хүссэн үедээ алга ташилт авах аргаа Х.Баттулга олж чаддаг.

Саях жагсаал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд, хэдэн мянган залуусыг чимээ аниргүй болгож байгаад шийдвэрээ танилцуулав. Массыг дагуулж, түүгээр өөрийн дутагдаад байгаа хүчээ сэлбэдэг Х.Баттулгын аргыг Л.Оюун-Эрдэнэ яг хуулбарлаж ашиглав.

Цагтаа Х.Баттулга төмөр замын цариг, хятадчлах агуулгаар олон нийтийг цөсийг хөөргөж байгаад эрх ашгаа араар нь гүйцэлдүүлсэн. Эдүгээ Л.Оюун-Эрдэнэ олон нийтээ "Барь хорь, хураа" гэж хашгируулж байгаад өмчийн эзэдтэйгээ дайтаж эхлэв.

Логик 2. Х.Баттулгад ч Л.Оюун-Эрдэнэд "Херо" Б.Баатар зөвлөв

"Ордноор "Херо" Б.Баатар үзэгдэхэд ер нь нэг муу юм заавал болдог" гэж Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед яригддаг байв. Ер бусын стандарт бус тархиар тэр Х.Баттулгын улс төрийн замналыг супер тооцож зурсаар байсан. Эдүгээ Л.Оюун-Эрдэнийн хамаг л арын албанд "Херо" Б.Баатар зүтгэж буй. Төрсөн ах нь юм чинь яалтай.

Зүрхэндээ ортлоо нэгэндээ тэгж их итгэж байсан Х.Баттулга, "Херо" Б.Баатар хоёрын харилцаа амархан сарничихгүй. Басхүү дадсан, амжилт олсон өмнөх технологиудаа Херо Баатар Л.Оюун-Эрдэнэ дүү дээрээ ашиглах нь ч тодорхой юм. Эдүгээ тэр дүүдээ өнөөх айхтар стандарт бс тархиа ашиглуулж байна.

Бас Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг холбогч. Өөр ч олон хүнтэй тэр холболт хийж байгаа. "Херо" Б.Баатарын хувьд Х.Баттулга төрснөөс дутуугүй ах нь бол Л.Оюун-Эрдэнэ мах цус хуваалцсан төрсөн дүү нь.

Логик 3. Өнөөдрийг биш 2024 онд эрх мэдэл хуваахыг чухалчлав

Ерөнхийлөгч байсан хүн таван жил улс төрийн намд элсэхгүй байх агуулга бүхий хуулийн төслөө Х.Нямбаатар санамсаргүй мартаагүй. Тэд зориуд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохирч, Х.Баттулгыг улс төрийн намд мөртэй явах агуулгыг зөвшөөрсөн логик харагддаг.

Тэр ч утгаараа эдүгээ АН-ын даргын бүртгэл дээр гацлаа ч Х.Баттулгад явах зам хэзээд нээлттэй үлджээ. УИХ-д өрсөлдлөө ч тэр хүчтэй повероо хадгалах юм. Одоо биш юм аа гэхэд 2024 оноос өмнө АН-ын тамгыг авчхаж ч мэдэхээр. Тийм байдлаар сонгуульд оролцвол Л.Оюун-Эрдэнэтэй эрх мэдэл хуваах улс төрийн намын хэлцлийг хийнэ гэсэн.

Ойр зуурын өнгөн толхилцоон, цаг үеийн шуургаа тэд хөнгөхөн давж, нэгдэхэд бэлэн дүрүүд. Томоохон сэдвүүдийн хүрээгээр нь харахад л, төмөр замын агуулга, "Голомт"-ын Д.Баясгалантай хоёулаа нэгдсэн байдал, Г.Занданшатарын холбоос зэргээрээ тэд ер нь нэг хүн аятай санааг өнөө ч илэрхийлсээр буй юм. Улс төрийн бүхий л аргууд нь ч давтагдсаар байгаа.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2022 08:49

Ямар бялуунаас болоод мууд�##�цуу

Зочин
Зочин
4 сар 15, 2022 08:50

Баттулга бол Монгол улсад их ай болсон нөхөр дөө

Зочин
Зочин
4 сар 15, 2022 08:51

Ер нь ерөнхийлөгч хийж байсан хүнийг нам болон өөр газар ажиллахыг нь хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:07

Bodoood uzeheer l bichjee

Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:32

Албан туша�##�д хүрэхэд нь 2017 онд Баттулга их нөмөртэй байж ашиглуулсан бх даа. Одоо нэгэнт өндөрлөгт хүрсэн үед хэрэггүй болсон байх. Хүний чанар замын уртад танигддаг аа гэж.....түгжилүүд олон бна шүү

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:04

Томоохон сэдвүүдийн хүрээгээр нь харахад л, төмөр замын агуулга, Голомтын Д.Баясг�##�антай хоёулаа нэгдсэн байд�##�, Г.Занданшатарын холбоос зэргээрээ тэд ер нь нэг хүн аятай санааг өнөө ч илэрхийлсээр буй юм. Улс төрийн бүхий л аргууд нь ч давтагдсаар байгаа.

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:13

Найруулагч нь Hero болхоор тэгж харагдаад байгаа байх. Ер нь улс төрд мөнхийн найз, дайсан гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг гэж л байдаг гэдэгдээ. Эрх ашиг нь с�##�ж нийлээд явцгаандөө.

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:14

Үгүй байх аа

Баатар
Баатар
4 сар 15, 2022 10:18

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улстөрд дахин орох асуудлыг бүх насаар хорих хэрэгтэй. Яагаад гэвэл ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шүүхийн ерөнхий зөвлөл болон бүх шатны шүүгч, ерөнхий прокурорыг томилдог. Мөн өөрийнхөө үзэмжээр асар олон нэр нөлөө бүхий хүмүүст хөдөлмөрийн баатар, ардын, гавьяат цол, мөн төрийн одон мед�##�иар шагнаж олонхи массыг өөртөө татсан байдаг. Иймд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг эцэг эхийн нутаг буюу өөрийнх төрсөн нутагт үлдсэн амьдр�##�аа өнгөрүүлэхээр хуульд тусгах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:19

Мөнгөний найзууд үгүй

Зочин
Зочин
4 сар 15, 2022 13:18

Mydagbadam аа chi hurelsuhiig bicheech chinii niitleliig unshdag

Зочин
Зочин
4 сар 15, 2022 13:27

Болж дээ , улс төрчдын санаа оноо нэгдэж л байв�##� уЛС ХӨГЖИНӨ ....

зочин
зочин
4 сар 15, 2022 14:48

Баттулга одоо болно чамаас үхсэн туг�##� гарна.

Холбоотой мэдээ

Back to top button