ДЭЛХИЙНИЙГЭМ

Цагаан ордон: Жо Байден Украинд очиж, В.Зеленскийтэй уулзахад бэлэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд айлчлахад бэлэн байгаагаа зарласан талаар пүрэв гараг /2022.04.14/-т Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

“Та Украин руу явахад бэлэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм ээ” гэж Жо Байден хариулсан байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Засаг захиргаа АНУ-ын өндөр албан тушаалтнуудын Украинд хийх айлчлалын талаар шийдвэр гаргаж байгаа хэмээн Жо Байден мэдэгджээ.

Ерөнхийлөгч Жо Байден болон түүний Засаг захиргаа В.Зеленский тэргүүтэй Украины бодлогыг дэмжиж байгаагаа харуулахын тулд өндөр албан тушаалтнуудыг Киев рүү илгээх талаар дотооддоо хэлэлцэлцэж эхэлсэн хэмээн “Politico” агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлж байсан.

Киев рүү айлчлал хийх хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн тоонд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен, Батлан ​​Хамгаалахын сайд Ллойд Остин нар ч багтаж байж магадгүй гэсэн таамаг байгаа аж.

Мөн Жо Байдены Засаг захиргаа мэдэгдэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө болон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар ч өөрийн биеэр Украиныг зорих талаар хэлэлцэж эхэлсэн байна. Хэрэвзээ, Жо Байден гэх мэт өндөр албан тушаалтнуудын хэн нэгнийг Украин руу илгээх шийдвэр гаргавал аюулгүй байдлын үүднээс айлчлалын хугацаа зэргийг олон нийтэд ил зарлахгүйгээр хийнэ хэмээн “Politico”-д эх сурвалж нь мэдээлжээ.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-15 10:57

Teghed n.ustga bugdiin chadahuu orosuud min zeneg ewgdn jujigjin 2 iig ustgaj chadahu bolohgui yu

шал худлаа
шал худлаа
2022-04-15 12:48

Байден , Кам�##�а Харрис, бас нөгөө нөгөө чөтгөр авгай нар болон Ромын пап, бусад Европын зарим удирдагч нар /Ангела Меркель, Английн ерөнхий сайд гэх мэт бүгд/ Путины т�##�д. Чөтгөрүүд чөтгөрийн т�##�д шүү дээ. Тэд бол сүнс нь тамд байгаа /шун�##�аасаа болж ард түмэнээсээ их хэмжээгээр хулгайлж, хүний амийг �##�уулахаар захи�##�сан тул/ хүний биед нь чөтгөр ороод удирддаг, хөндий хоосон бие юм. Өнгөрсөн хугацаанд Украинд хэн ч туслаагүйээ.Бүгд хэвлэлээр попорсон яг манайх шиг. яахав, сайн санаат Ард түмэн, сайн санаатай парламентийн гишүүд нь ЗГ-аа Украинд тусла шахсан тул аргагүй эрхэнд тогтоол бат�##�ж байгаа боловч тусламж нь дандаа ажилладаггүй хуучирсан зэвсэг, эсвэл ашигл�##�таас гарсан зэвсэг, энээ тэрээ жаахан юм өгч байгаа гэсэн. Яг үнэндээ хэн ч одоогоор Украинд туслаагүй, ганцаардуулсан. Гэсэн ч Украины ард түмэн баатарлаг, уха�##�аг, эв нэгдэлтэй байж чадлаа, аргагүй мундаг удирдагчтай юмаа. Шударга ёс, бурхад зөвхөн Украины т�##�д шүү.

шал худлаа
шал худлаа
2022-04-15 12:51

Байден хүүтэйгээ, Кам�##� харрис, нөгөө бас нэг хөгшин авгай нийлээд гаднаа туслах гэж буй дүр үзүүлээд цаанаа чадахаараа тусламжийг зогсоох , илгээхгүй байх, тогттолын хэрэгжилтийг батлахгүй байх гэх мэтээр Украинд туслахгүй байх бүх арга чаргыг хийж, Путинд эсрэгээрээ нууцаар зэвсэг явуулж байгаа гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button