НИЙГЭМ

Г.Сайханбаяр: Цэргийн тагнуулын газрыг дахин байгуулна

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Одоогоос долоон жилийн өмнө ЗХЖШ-ын үндсэн бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг Тагнуулын ерөнхий газрын бүтцийн нэгж болгосон гажуудлыг арилгахад чиглэсэн.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд мэргэжлийн тагнуулын тогтолцоо, боловсон хүчин алдагдсан. Эдгээр шийдвэрүүд буруу байсан. Энэ гажуудлыг зайлшгүй засах шаардлагатай байсан. Энэ залруулгыг УИХ хийлээ.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд цэргийн тагнуулын байгууллагагүй явлаа. Цэргийн мэргэжлийн хувьд өөрийн нүдгүй, чихгүй болсонтой адил цаг хугацаа байв. Энэ хууль батлагдсанаар, ЗХЖШ-ын бүтцэд Цэргийн тагнуулын газрыг шинээр байгуулна. Ингэснээр Монгол Улсын ҮАБЗ, төр засгийн удирдлагуудыг гадаад оронтой холбоотой тагнуулын мэдээллээр хангах үйл ажиллагаа явагдана” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button