ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Илон Маск “Twitter”-ийг 43 тэрбум ам.доллароор худалдан авахыг санал болгов

“Форбес” /Forbes/ сэтгүүлийн мэдээлснээр, дэлхийн хамгийн баян хүн тэрбумтан Илон Маск “Твиттер” компанийн нэгж хувьцааг 54,20 ам.доллароор худалдаж авахыг санал болгосон байна. Тиймээс бүх хувьцааг нь 43 тэрбум ам.доллароор тооцож авна гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар “Блүүмберг” /Bloomberg/ мэдээлэв.

Илон Маск “Твиттер” компанийн хувьцаа эзэмшигчдэд хандан илгээсэн захидалдаа дурдахдаа, одоогийн байгаа нөхцөлөөрөө хэвээрээ байвал компани ирээдүйд хөгжих боломжгүй. Хэрэглэгчдийн үг хэлэх эрх чөлөөний талбар биш болсон. “Твиттер” зөвхөн хувийн компани болсноор л энэ чиглэлд хөгжиж чадна” гэжээ.

Elon Musk a publié un message codé sur Twitter mais quelqu'un l'a décodé  moins de 5 minutes plus tard | Le Sac de chips

Хэрэв, Илон Маскын санал компанийн удирдлагын хэлэлцүүлгээр бүтэлгүйтвэл Илон Маск хувьцаа эзэмшигчийнхээ хувьд байр сууриа эргэн харж, томилгооноос татгалзахыг ч үгүйсгэхгүй гэсэн байна.

Өмнө нь, Илон Маск “Твиттер” компанийн удирдлагын зөвлөлд орсны дараа “Твиттер”-ийн хувьцаа 18 хувиар өссөн ч, эцэстээ үнэ нь дахин унасан.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын эхээр Илон Маск “Твиттер” компанийн 9.2 хувийг худалдаж авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Мөн түүнд захирлуудын зөвлөлд орохыг санал болгосон ч тодорхойгүй шалтгаанаар татгалзжээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button