НИЙГЭМ

УУХҮЯ, “Эрдэнэс Оюу Толгой”-н төлөөллүүд Чилийн “Эл Теньентэ” уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн төлөөллүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнуудын хамт гуравдугаар сарын 31-ний өдөр Чили улсын төрийн өмчит “Коделко” компанийн “Эл Теньентэ” далд уурхайд ажиллаж, зэс хайлуулах үйлдвэр, далд уурхайн төлөвлөлт, үйл ажиллагааны хяналтын талаар туршлага солилцлоо.

Тус томилолтын хүрээнд “Коделко” компанийн Түншлэлийн стратеги хариуцсан захирал Кристиан Скийл, Хамтарсан, охин компаниудын асуудал хариуцсан захирал Родриго Баррера, Чилийн уул уурхайн консулын гүйцэтгэх захирал Карлос Урэнда болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж төрийн өмчит компанийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уул уурхайн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцан тохиролцлоо.

Дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн 28 хувийг Чили улс дангаараа бүрдүүлж сүүлийн 30 жил зэсийн үйлдвэрлэлээр олон улсад тэргүүлж байна. Чилийн “Эскондида”, “Коллахауса”, “Эль Тэньентэ” гурав нь дэлхийн тэргүүлэгч зургаан уурхайн тоонд багтдаг бөгөөд тэдгээр томоохон уурхайн нэг болох “Эл Теньентэ” нь 1819 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн 200 жилийн арвин түүхтэй орд юм.  

Эх сурвалж: Эрдэнэс Оюу толгой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button