Нийгмийн

В.Зеленский дүрвэгсдийг Украин руу буцаж ирэхгүй байхыг зөвлөлөө

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дүгнэснээр, дайны улмаас эх орноо орхин гарсан дүрвэгсдийн ихэнх нь нутагтаа буцаж ирэхийг хүсч байна гэдэгт итгэлтэй байна гэв. Цус урсгасан дайн зогссон цагт л тэднийг буцаж ирэх боломжтой хэмээв.

Одоогоор эх орноо орхин гараад буй украинчуудыг буцаж ирэх шаардлагагүй хэмээн В.Зеленский “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа ярьсан байна. Тэрбээр хэлэхдээ юуны өмнө эмэгтэйчүүд, хүүхдүүд нөхцөл байдал тогтворжсон үед эргэж ирэх хэрэгтэй гэдгийг онцоллоо. В.Зеленский статистик мэдээллээс эш татаад, эх орноосоо дүрвэгсдийн 93-95 хувь нь эх орондоо буцаж ирэхийг хүсч байгаа гэлээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр хоёрдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 4,86 ​​сая хүн Украиныг орхин гарсан байна. Үүний зэрэгцээ 2,76 сая хүн Польш руу, 738 мянга нь Румынд, 484 мянга нь ОХУ-д, 458 мянга нь Унгар руу дүрвээд байгаа аж. ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгч бусад мэдээллийг эш татаж, Украинд “цэргийн тусгай ажиллагаа” эхэлснээс хойш Орос руу нүүлгэн шилжүүлсэн иргэний тоо 837 мянгад хүрчээ.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button