ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Австри улс ойрын хугацаанд Оросын хийнээс татгалзах боломжгүй

Австри улс ойрын хугацаанд Оросын хийнээс татгалзах боломжгүй хэмээн тус улсын Канцлер мэдэгдлээ. Учир нь, Австри улс хийн 80 хувийг Оросоос импортлодог.

Тиймээс, хэдэн жилийн дараа л Оросын байгалийн хийг хэрэглээнээс татгалзаж магадгүй хэмээн Канцлер, Австрийн Ардын намын дарга Карл Нехаммер “NBC” сувагт өгсөн ярилцлагаараа ярьсан байна. Австри улс Оросын хийнээс татгалзах хэтийн төлөвийн талаар “Өнөөдөр эсхүл маргааш татгалзах боломжгүй” гэж мэдэгдлээ.

Австри улс 1955 онд гарын үсэг зурсан тусгаар тогтнолын тунхаглалын дагуу цэргийн төвийг сахиж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 11-нд Карл Нехаммер ОХУ-д айлчилж Ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзсан нь Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д айлчмлсан Европын анхны удирдагч болсон.

Хоёр удирдагчийн уулзалт 75 минут үргэлжилсэн байна. Нехаммер айлчлалаа “нөхөрсөг бус айлчлал” гэдгээ тайлбарлав. Түүний хэлснээр В.Путинд дамжуулсан гол мессеж нь “Дайнд ялагч гэж байхгүй. Хоёр тал хоёулаа л ялагдаж байна” гэдгийг уламжилсан байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд Европын Холбоо ОХУ-ын эсрэг тав дахь хориг арга хэмжээг баталсан бөгөөд үүнд нь Оросын нүүрсний импортын хориг багтсан. Дөрөвдүгээр сарын 17-нд “Блүүмберг” агентлаг Евро Комиссын банк, эрчим хүчний салбарт нөлөөлөх зургаа дахь багц хязгаарлалтыг бэлтгэж байна гэж мэдээлсэн. Евро Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен хэлэхдээ, Евро Комисс Оросын газрын тосноос татгалзахад туслах “ухаалаг механизм”-ыг боловсруулах шатандаа байна гэсэн юм.

Италийн Ерөнхий сайд Марио Драги ням гараг /2022.04.17/-т Европын Холбоо Оросын эрчим хүчний импортын хараат байдлаа тооцоолж байснаасаа хамаагүй хурдан бууруулж чадна гэж үзэж байгаа аж. Ийнхүү Итали улс аль хэдийн Оросын хийг Алжирын импортоор сольж эхэлсэн ба өөр нийлүүлэгч хайж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x