ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Африкт 440 гаруй хүн үерийн хохирогч болжээ

Өмнөд Африкийн Квазулу-Натал мужид болсон үерийн улмаас амиа алдагсдын тоо 443-д хүрчээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн 63 хүн сураггүй алга болсон мэдээлэл байна. Аврах ажиллагаа хэд хоног үргэлжилж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гараг /2022.04.11/-аас аадар бороо орж эхэлснээр үерийн гамшиг болоод байгаа юм. Үерийн улмаас олон зам, гүүр, дэд бүтэц эвдэрч, усанд автсан.

Үүнээс гадна, байшин нурж, автомашинууд гол горхинд урсаж нэлээд их хэмжээний хохирол учраад байгаа юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус бүс нутагт үерийн улмаас 500 гаруй сургууль хаагдаж, 100 орчим сургуулийн барилга эвдэржээ.

Эх сурвалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button