НИЙГЭМ

“Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээ боллоо

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд гуравдугаар сарын 28-ны өдрөөс 30-ны хооронд Чили улсын Сантьяго хотод “Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээнд оролцлоо.

 Дэлхийн зэсийн чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн томоохон зэс олборлогч компаниуд, зарим төрийн албаныхан оролцон уул уурхай тэр дундаа зэсийн салбар дахь бодлого зохицуулалт, менежментийн тухай санал, туршлагаа солилцдог билээ.

            “Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” нь 2020 оноос цахимаар явагдаж байсан бол энэ жилээс оролцогчид цахимаар болон өөрийн биеэр оролцохыг сонгох боломжтой болсон нь онцлогтой байлаа.

Энэ жилийн илтгэгчид өөрийн компанийн өнөөгийн байдал, ирээдүйн алсын хараа болон өөрийн улс орны уул уурхайн салбарын онцлог, зэсийн олборлолт, зэсийн баяжмал, түүний эрэлт зэрэг зэсийн салбарт анхаарал татсан сэдвүүдийн хүрээнд танилцуулга бэлтгэн нийт оролцогчдод хүргэлээ.

Эх сурвалж: Эрдэнэс Оюу толгой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x