НИЙГЭМ

Сурагчид Германчуудтай хамтран Хөвсгөл нууранд судалгаа хийжээ

"Германы Хилийн чанад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв”-өөс ивээн тэтгэн “Хөвсгөл нуурын байгаль орчны талаарх төсөл” хэрэгжүүллээ. Уг төсөл 2019 оны есдүгээр сарын 9-12-ны хооронд Хөвсгөл нуурт болж өнгөрсөн бөгөөд ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай Иркутск, Улаан-Үүд болон Улаанбаатар хотын Гёте сургууль, Эрдэнэт хотын 14-р сургуулийн нийт 54 сурагч, багш сурган хүмүүжүүлэгчийн хамтаар очиж судалгаа хийжээ.

Нийт аяллын туршид Хатгал тосгоны захирагч, Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, Хатгал тосгоны сургуулийн Эко клубын сурагчид гэх мэт олон хүмүүстэй уулзаж мэдээлэл болон санаа бодлоо хуваалцан хэрхэн Хөвсгөл нуураа хамгаалах талаар ярилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын хамгийн их бохирдолтой цэгүүд дээр очин судалгаа хийж, усны дээжийг шинжлэн үзэхэд хүнд металл илрээгүй боловч хог хаягдлын хэмжээ ихсэх тусам хөрсний бохирдол, цаашлаад гүний ус зэрэг нь бохирдох магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд "Монгол орны нийт хүүхэд залуус, дотоодын аялагчдад хогоо хаяхгүй байж, нэг нэгэндээ шаардлага тавин эх дэлхийнхээ төлөө хамтдаа хөдлөхийг уриалж байна” гэжээ.

Х.ЭРХЭС

Image may contain: sky, cloud, tree and outdoor
Image may contain: 4 people, people sitting, table and indoor
Image may contain: 7 people, people sitting and indoor
Image may contain: one or more people, sky, outdoor and nature
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button