ДЭЛХИЙНИЙГЭМ

Фүкүшимад 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Японы зүүн хойд хэсэгт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын цаг уурын ерөнхий газраас мэдээллээ.

Орон нутгийн цагаар 08:16 /Монголын цагаар 07:16/ цагт Фүкүшима мужийн Накадори хотын орчимд газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь 90 км-ийн гүнд байсан гэж мэдээлэв.

Харин Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв /EMSC/-ийн мэдээлснээр газар хөдлөлтийн магнитуд 5.7-д хүрч, голомт нь 106 км-ийн гүнд байсан гэсэн тайлбар хийжээ.

Газар хөдлөлтийн улмаас хүн хохирсон, мөн цүнамигийн аюул эрсдэлтэй гэсэн мэдээлэл ирээгүй аж.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button