ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

НҮБ: ОХУ, Украин хүмүүнлэгийн асуудал хэлэлцэх уулзалт зохион байгуулах шаардлагатай

НҮБ ОХУ, Украины талуудыг хүмүүнлэгийн асуудлаар яриа хэлэлцээр хийхийг урьсан талаар тус байгууллагын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/-ын орлогч Мартин Гриффитс мэдэгдлээ.

“Би хоёр талд тохиролцоонд хүрэхийг санал болгосон. ОХУ, Украины төлөөлөгчид ч НҮБ-ын ивээл дор онлайнаар болон эсхүл биечлэн уулзаж, хүмүүнлэгийн асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлэх бүрэн боломжтой” хэмээснийг  “ТАСС” агентлаг эш татан мэдээлжээ.

Мартин Гриффитсийн хэлснээр, хоёр тал нөхцөлийг байдыг улам дэвэргэхгүй байж, түүнд хяналт тавин, хүмүүнлэгийн коридор зэрэг цэргийн бүрэлдэхүүн хэсгийн талаар яриа хэлэлцээ хийхийг санал болгосон аж.

Тэрбээр ОХУ-ын эрх баригчидтай Украины байдлын талаарх яриагаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр Москва хотноо дахин айлчлахаар төлөвлөж байгаа гэлээ. Гэсэн ч, Гриффитс коронавирусийн халдварын улмаас айчлалаа түр хойшлуулахаар болов.

Гриффитс мөн энэ долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай биечлэн уулзаж, Украин дахь нөхцөл байдлын талаар ярилцах төлөвлөгөөтөй байсан юм.

Тэрбээр, энэ сарын эхээр Украин болон ОХУ-д айлчилсан. Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, түүний орлогч Сергей Вершинин, мөн Батлан Хамгаалахын дэд сайд Александр Фомин нартай уулзаж ярилцсан. Уулзалтын үеэр Гриффитс Украины хүмүүнлэгийн асуудлыг цаашид шийдвэрлэх саналыг боловсруулсан аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-04-19 13:44

ОХУ, Украин дайны асуудлаа шийдээгүй л байна уу

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x