НИЙГЭМ

“Монголын төмөр зам”: Төмөр замын төсөлд хөрөнгө оруулах урилга

 "Монголын төмөр зам" ТӨХК-иас хамтран ажиллах сонирхолтой хуулийн эдгээдийн урьдчилсан сонголтод оролцох саналын урилга гаргаж байна.

Арцсуурь-нарийнсухайт-шивээхүрэн, хөөт-чойбалсан, хөөт-бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга

“Монголын төмөр зам” ТӨХК нь “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжих Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээд, түүний нэгдлийг урьдчилсан сонголтод саналаа ирүүлэхийг урьж байна.

Урьдчилсан сонголтод оролцох сонирхолтой гадаад, дотоодын хуулийн этгээд, түүний нэгдэл нь урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг (УСШҮББ) -ийг доорх хаягаар холбогдон авна уу.

Хаяг:     “Монголын төмөр зам” ТӨХК, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 давхар, Утас 70006622, 80109680

Урьдчилсан сонголтод оролцох саналыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 9.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн ирүүлсэн саналыг УСШҮББ-ийн дагуу үнэлж, шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчдын жагсаалтыг зарлах ба дараагийн шатны сонголтод оролцох урилга хүргүүлнэ.

Эх сурвалж: Монголын төмөр зам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2022 16:30

Шударгаар ханддаг ч юм шиг

Зочин
Зочин
4 сар 20, 2022 14:54

Монголын төмөр замын эрчимтэй эхлэж байгаа ажилд амжилт хүсэе. Гял�##�зсан,шуурхай,Өндөр мэдлэг боловсролтой, эрч хүчтэй,зоримог сайхан з�##�уус, бахд�##�тай байна.Амжилт,Амжилт.Улам бүр шуурхай.

Холбоотой мэдээ

Back to top button