Нийгмийн

“Монголын төмөр зам” ТӨХК зүтгүүр, вагоны хүчин чадлаа нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.22/ БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулав.

Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавилаа. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцов.

Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна.

Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавив.

Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Монголын ТЗ гэдэг нь энэ орос монголын хамтарсан УБТЗ- с тусдаа юм байгаа биз дээ.Тэгэхгүй тэнд аваачаад наачихвал ийм өөрчлөлтийн хэрэг ч байхгүй. УБТЗ гэж хэзээ ч хөгжидөггүй нэг заваарсан газар байх юм. Зорчигчийн вагон гэхэд бараг 60 жилийн өмнөх юм нь яг хэвээрэй' Цахилгаан шугам татаад цахилгаан зүтгүүртэй болох болов уу гэж хараад хэдэн арван жил боллоо.Оросын ТЗ гэх компани нь оросдоо дампуурч байгаа сураг байна лээ.Энэ мөчийг нь далимдуулаад ТЗ аа салгаад авчих ухаан энэ засагт байх болов уу?Дээрээс нь энэ Дэлгэрсайхан гэлэг хүнийг эндээс зайлуулж баыж ийм юм хийхгүй бол нөгөө бөөн өр тавьж авсан юмыг нь бүгдийг нь хувьдаа авчихсан байхад гаыхах зүйл байхгүй

зочин
зочин

Зэрэгцээ зам, цахилгаан галт тэрэг л хэрэгтэй дээ

Зочинgajig
Зочинgajig

Uhej bsan orosuudaas l salmaar bh yum

Холбоотой мэдээ

Back to top button