ЭДИЙН ЗАСАГ

Ам.долларын ханш нэг өдрийн дотор 3,39 төгрөгөөр өсөж 3050-д хүрэв

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах үнэ өдрөөс өдөрт өссөөр Монголбанкны ханшаас 2860-аас 3050 болтлоо өслөө. Харин валютын хар зах дээр нэг ам.доллар 3300-3500 төгрөгтэй тэнцсэн.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зарласан Монголбанкны ханшаар нэг ам.доллар 3047.20 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн ханшаар 3050.59 төгрөг болж нэг өдрийн дотор 3.39 төгрөгөөр нэмэгдсэн байна .

Харин холбогдох яамнаас 129 сая ам.долларын орлогыг Монголбанкинд нийлүүлсэн ба нэг сарын хугацаанд 600 сая орчим ам.долларыг төв банкинд тушаах боломжтой гэдгийг хэлээд буй

Хэрвээ нэг сарын хугацаанд 600 сая ам.долларыг валютын санд нийлүүлбэл ам.долларын ханшийг тогтвортой байлгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзээд байгаа юм.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав
2022-04-19 15:16

ӨНӨӨДӨР 2022.4.19. НАЙМАН ШАРГАД ДОЛЛАРЫН ХАНШ 3230 ТӨГРӨГ БОЛСОН БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button