ДЭЛХИЙНИЙГЭМ

Японы ОХУ-ын эсрэг авах хориг хэрэгжиж эхэллээ

Японд ОХУ-ын эсрэг чиглэсэн шинэ багц хориг хүчин төгөлдөр болж эхэллээ. Хоригт Оросын 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортлохыг хоригложээ. Энэ талаар Японы Засгийн газар мэдэгдлээ.

Импортлохыг хориглосон барааны жагсаалтад цахилгаан хэрэгсэл, архи согтууруулах ундаа, мод модон бүтээгдэхүүн болон бусад бараа багтсан аж. Хориглосон бараа бүтээгдэхүүнийг импортлоход нийт өртөг нь 15 тэрбум иен буюу 188 сая ам.доллар болж байгаа юм. Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-аас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглосон анхны хориг гэдгийг онцоллоо.

Хориг хүчин төгөлдөр болохоос өмнө гэрээ байгуулсан барааны импортыг  долдугаар сарын 18-ныг хүртэл хүчинтэй хэвээр үлдээхээр болсныг бас тайлбарлав.

Өнгөрсөн онд Оросоос Японд импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 1.55 их наяд иен болсон. Харин хоригт орсон импортын барааны эзлэх хувь ердөө 1.1 хувьтай байгаа хэмээн Японы Сангийн Яам мэдээлэв.

Эх сурвалж: Japantimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button