НИЙГЭМ
ДАШТ-д багийн дүнгээр долоодугаар байр эзэллээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Саратов хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож манай баг тамирчид багийн дүнгээр долдугаар байрт орсон амжилт үзүүлсэн байна.
Түүнчлэн тус тэмцээнд Монгол Улсын багийн ахлагч, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагч, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар “Саадтай 100м гүйлт”, “4х100м буухиа гүйлт”-ийн төрлүүдэд шүүгчээр орж ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.