НИЙГЭМ

Хөнгөн галт тэрэг Нисэхээс Сансрын тойрог хүртэл 18.1 км үргэлжилнэ

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа. Хурлаар:

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан LRT буюу хөнгөн галт тэрэг тавих төсөл,

Улаанбаатар хотод нэн шаардлагатай цэцэрлэгийн байршлуудын судалгаатай танилцаж, цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хотын иргэдийн стресс, цаг завыг үрдэг түгжрэлийг бууруулахын тулд хийж хэрэгжүүлж буй Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл буюу LRT хөнгөн галт тэргийн талаар хотын удирдлагууд мэдээлэл өглөө.

Нийслэлээс LRT - Хөнгөн галт тэргийг гурван шугамд тавьж 2024 оны 6-р сард эхний шугамыг ашиглалтад оруулна. Байршлын хувьд Нисэхээс - Сансрын тойрог хүртэл байх бөгөөд 18.1км үргэлжилж 30 мянган машины авто зогсоол, худалдаа үйлчилгээний цогц бүтээн байгуулалт хийнэ гэж тооцсон байна. Улаанбаатар хотод 450 мянга гаруй автомашин байнгын хөдөлгөөнд оролцдог. Нэг машины дундаж хурд 13км/ц. Тиймээс LRT төсөл заавал хэрэгжиж түгжрэлийн асуудал нэг мөр цэгцрэх ёстой гэж тэд үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-25 19:57

Энэ чиглэл нь ш�##� д�##�ий чиглэл байгаа юм . Хамгийн эхэнд 5 шараас Офицеруудын ордон хүртэл тавиб�##� түгжрэлд шууд нөлөөлнө . Дараа нь 7 буудлаас Дүнжингарав Зайсан гэх мэтээр тавих хэрэгтэй . Түүнээс Нисэхэд УБ хотоос их түгжрэлтэй байдаг гэвэл хүн итгэхгүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button