
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа энэ долоо хоногт Украинд цэргийн тусламж үзүүлэх шинэ багц зарлахаар бэлтгэж байна. Энэ талаар мягмар гараг /2022.04.19/-т “NBC” АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжаас эш татан мэдээллээ.
Тусламжийн шинэ багц нь АНУ-ын Украинд үзүүлж байсан тусламжийн хэмжээний хувьд өмнөхтэй ижил төстэй байх аж. Өөрөөр хэлбэл, 800 сая ам.долларын зэвсэг, арван мянган зэр зэвсэг хуваарилж, үүнд нь их буу ч багтаж магадгүй байгаа юм. “NBC”-ийн эх сурвалжийн мэдээлснээр, тусламжийн шинэ багцыг энэ долоо хоногт зарлана. Гэсэн ч, одоогоор нэмэлт тусламж үзүүлэх шийдвэрт АНУ-ын Засаг захиргааны тэргүүн гарын үсэг зураагүй байгааг эх сурвалж онцлов.

Дөрөвдүгээр сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевт дахин 800 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн ба тусламжийн багцад “Ми-17” нисдэг тэрэг 11, хуягт тээвэрлэгч 200, 155 мм-ийн 18 гаубиц, 40 ямнган их буу, танк эсэргүүцэх систем болон бусад олон мянган танк эсэргүүцэх системд зориулсан 500 пуужин олгохоор болсон.
Тэдгээр цэргийн техник хэрэгслийн дунд Америкийн тал хүлээн зөвшөөрсөн системүүд байгаа юм. Тиймээс тэдгээр зэр зэвсэг, техник хэрэгслийг ашиглахад Украины цэргийнхнийг нэмэлт сургалтад хамруулах шаардлагатай юм.
Эх сурвалж: NBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж зэвсэг нийлүүлээл байв�##� ч энэ дайн зогсохгүй юм байна дөө.
АНУ ашиглахгүй байгаа зэвсгээ устгах зорилготой л биз дээ