ДЭЛХИЙНИЙГЭМ

Киргизийн эрх баригчид биолаборатори байгуулах ОХУ-ын саналаас татгалзжээ

Киргиз улсын нутаг дэвсгэрт “BSL3” биологийн лаборатори байгуулах ОХУ-ын санал болгосон төслийг тус улсын Засгийн газар эсэргүүцэж, татгалзсан байна. Энэ талаар Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны үеэр мэдэгджээ.

Өмнөх үйл явдлыг сануулахад, дээрх асуудлаар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Москва хотноо Киргизийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Арзыбек Кожошев, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук нар авч хэлэлцсэн. Гэсэн ч, Киргизийн эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэрт Оросын төслийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн татгалзсан юм.

“BSL3” биологийн лаборатори бол эрсдэлийн ангиллаар III зэрэглэлд ордог ба шинэ төрлийн коронавирус, холер, ХДХВ зэрэг халдварт өвчний судалгаа явуулдаг лаборатори  гэдгийг тус Киргизийн Эрүүл Мэндийн Яам онцоллоо.

Үүнээс бүр өмнөх жишээг дурдвал, 2010 онд Канадын хөрөнгө оруулагчид Бишкек хотод биологийн лаборатори байгуулах санал тавьж байжээ. Гэсэн ч тухайн үед ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Канадын саналыг мөн л хүлээж авахаас татгалзаж байжээ.

Нөгөөтэйгүүр, уулзалтад оролцогчид олон улсын хөгжилд түлхэц үзүүлэх Оросын санаачилгын хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамтарсан судалгаа хийх, хариу арга хэмжээ авах зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон аж.

Биологийн лабораториос гадна коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх, ОХУ-д ажиллаж буй Киргиз улсын хөдөлмөрийн цагаачдын гэр бүлийн ажил орлогогүй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Interfax; Regnum

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2022-04-21 13:41

YDUU ORNII HUMUUS TURSHILTIIN TUULAI BOLDOG N UNEN L YM BNADAA....

Холбоотой мэдээ

Back to top button