ЭДИЙН ЗАСАГ

TIME: Инфляц дэлхий нийтийн асуудал болж байна

Time.com дээр нийтлэгдсэн материалыг тоймлон хүргэж байна


Азийн улс орнууд инфляцийн өсөлттэй нүүр тулж байгаа нь зөвхөн Европ, Америк гэлтгүй дэлхий нийтээрээ инфляцын дарамтанд орсныг харуулж байна.  Хятад, Энэтхэг, Индонез, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг томоохон орнуудад инфляц төсөөллөөс илүү өндөр хувиар өсөөд буй.

Орос-Украины асуудал түүхий эдийн зах зээлд хүндрэл үүсгэж улмаар түлш шатахууны үнэ өсөж, үр тарианы нийлүүлтэд сөргөөр нөлөөлж байна. Мөн бордоо, тээврийн зардал нэмэгдэж байгаа нь дэлхий даяар хүнсний үнэ өсөх гол шалтгаан болов.

Азийн томоохон орнуудаас жишээ татахад Энэтхэгт хоол хүнс, эрчим хүчний хомсдолд орсон бол БНХАУ-ын хувьд үйлдвэрлэгчийн үнийн индекс хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.3%-ийн өсөлттэй гарсан. Энэ нь өмнөх сарын үзүүлэлт болох 8.8%-иас буурсан ч шинжээчдийн дундаж төсөөллөөс өндөр хэвээр байна. Харин Японд хүнсний бүтээгдэхүүний үнийг оруулалгүй тооцоход инфляц нь  хоёрдугаар сард жилийн дүнгээр 0.6% байсан нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Азийн Хөгжлийн банкны гуравдугаар сард гаргасан төсөөллийг харвал энэ онд тус тивийн хөгжиж буй орнуудын инфляц өмнөх таамаглалаас 1 нэгж хувиар нэмэгдэж 3.7% байхаар байна.

Инфляцын энэхүү дарамтаас үүдэж төв банкууд мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээг шил дараалан авч байгаа бөгөөд энэ хандлага нь зөвхөн Азид гэлтгүй дэлхий даяар ажиглагдаж буй юм. Тухайлбал АНУ-ын Холбооны нөөцийн банк 1981 оноос хойш дээд хэмжээнд хүрээд буй инфляцаа хязгаарлахын тулд бодлогоо чангатгах шахалтыг нэмэгдүүлээд байна.

Мөн томоохон орнуудад хүүгийн түвшин өсөж буй нь хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах урсгалыг нэмэгдүүллээ. Тухайлбал БНХАУ-ыг тооцохгүйгээр Азийн хөгжиж буй орнуудаас өнгөрсөн сард нийт 22.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадагш урссаныг Australia & New Zealand Banking Group мэдээлсэн бөгөөд 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button