ДЭЛХИЙНИЙГЭМ

Роберт Пирсон: В.Путиний дараагийн бай нь НАТО-гийн найман улс

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дараачийн гол зорилго бол улс орноо эзэнт гүрний Орос болгохоор зорилт тавьсан. Үүнээс гадна Барууны орнуудад цэргийн хүчээ аль болох бэхжүүлэх нь түүний хувьд маш чухал. Тиймээс, В.Путин Украинд довтолсны дараа зарим нэг улс үүнийх нь хохирогч болж магадгүй гэсэн  таамгыг Америкийн дипломатч Роберт Пирсон дэвшүүлжээ.

Пирсоны таамагласнаар, В.Путиний эзлэн түрэмгийлэхээр завдаж буй дараагийн улс гэдэгт Польш, Эстони, Болгар, Литва, Латви, Молдав, Словак, Унгар багтаж байгаа аж. Энэ талаар “The Hill” мэдээлэв.

НАТО-гийн эвсэл улс орноо хамгаалахын тулд бүх хүчин чармайлтаа гаргах ёстой гэдэгт Пирсон итгэлтэй байгаа аж. Үүнээс гадна Орос, Украины дайн дууссаны дараа бүх Европын Холбоо ч Европын аюулгүй байдлын талаар бодож эхлэх нь зүйтэй гэж сануулав. Хэрэв Европын Холбоо ямар нэгэн алхам хийхгүй, юу ч хийхгүй зүгээр суувал ирээдүйд Орос улс хүн бүрийг айлгасаар байх болно. Яван явсаар эцэстээ НАТО-гийн эвслийн хил орчмын улс орнуудад төдийгүй Молдав руу ч дайралт хийж магадгүй хэмээн Роберт Пирсон ярьсан байна.

Хэрэв В.Путин Украинтай эхлүүлсэн дайндаа “амьд үлдэж” чадвал ойрын ирээдүйд Оросын цэргийн оролцоог аль болох Баруун тийш бэхжүүлэхээр ажиллаж эхлэх нь дамжиггүй. Юуны өмнө тэрбээр Минскийг “өвдөг сөхрүүлэх” ба түүний цэргүүд Сири, Казахстанд тохиолдсон шиг Беларусийн нутаг дэвсгэрт бараг байнга үлдэх боломжтой болно. Калининград болон Балтийн орнуудад үйл ажиллагаа нь ч шууд эрчимжинэ. Энэ нь НАТО, Герман, Польш, түүнчлэн Балтийн орнуудыг айлгах тодорхой “зэвсэг” болно. Украин дахь дайн дуусгавар болоход Европын бүх орнуудын аюулгүй байдлын бүтэц ямар байхыг НАТО цаашид тодорхойлох ёстой хэмээн Роберт Пирсон онцлов.

Түүнчлэн Барууныхан зөвхөн окопонд байрлаж, “хамгаалалтын цаанаас тоглох” боломжгүй гэдэгт Америкийн дипломатч Роберт Пирсон бүрэн итгэлтэй байгаа аж. Ойрын ирээдүйд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын эдийн засаг, ардчилсан хөгжил цэцэглэлт нь тодорхой хэмжээгээр түүний бүх улс орнуудын аюулгүй байдлын баталгаа болж байна гэсэн мэдэгдэл хийх ёстой. Улс төрийн болон цэргийн аль алинд нь айлган сүрдүүлэх, заналхийлсэн тохиолдолд энэ нь эвсэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дипломатч өөрийн дүгнэлтийг гаргажээ.

Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-04-21 08:27

Zov zov NATO-g ustgah heregtei

ҮНЭН
ҮНЭН
2022-04-21 21:54
Reply to  zochin

УНГАСААРАА УСГАХ ВЭ ДЭЭ ХАХА ЭРГҮҮ ХАР ҮХЭР МИНЬ

Зочин
Зочин
2022-04-21 09:21

Америк мөрөөдөл. Орос Натог хатгаад л байгаа. Европт дайн үймээн гарч евро сулрахаар өөрсдийн унах дөхөөд байхаад эдийн засаг, дэлхийд тэргүүлэх байд�##� хэсэгтээ хадг�##�агдана гэдэг санаа яваад байна

ҮНЭН
ҮНЭН
2022-04-21 21:54
Reply to  Зочин

ХУДАЛ Ш А А Г А АД Г И Ч ИЙ ЧИНЬ

Зочин
Зочин
2022-04-21 09:22

желаю больших успёхов надо уничточить лёбер�##�ь импер�##�изм у нас есть некоторыё люди

ҮНЭН
ҮНЭН
2022-04-21 21:55
Reply to  Зочин

УРВАГЧ ЯНХАН

Зочин
Зочин
2022-04-21 12:38

Украйныг барахгүй үйлээ үзэж байгаа улс юун НАТО вэ.

Зочин
Зочин
2022-04-21 17:44

Өөрсдөө өдөж сөдсөөр байж дайн эхлүүлчихээд одоо болохоор гэнэт айж майж тэнэгтдэг гэнээ

Зочин
Зочин
2022-04-21 19:29

өө зөв сайн байна. Нэгэнт эхэлсэн дээрээ хонзон санасан бүхний хандыг хага дар.

ҮНЭН
ҮНЭН
2022-04-21 21:53

ОРОСЫГ ОДОО ШУУД БУЛШЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ҮЛДЭЭВЭЛ ИРЭЭДҮЙД МАШ ОЛОН ОРОНД ГАЙ БОЛНО

bilgee
bilgee
2022-05-12 16:56

их хүчтэй хүн шүү

Холбоотой мэдээ

Back to top button