Нийгмийн
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эх гаргах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр сайдууд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
Энэ үеэр цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ: "Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй. Нэмье гэвч төр дангаар бүх зардлыг үүрч чадахгүй. Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг буюу хүүхдийн хоолны зардлын 50 хувийг зайлшгүй эцэг эхээс гаргуулдаг байх хэрэгтэй" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг зөв. 2000 оны үед эцэг эх нь төлдөг л байсан.
эцэг эх нь ажилтай хүүхдүүд нь цэцэрлэгтэй байвал төлнөө
Эцэг эх төлөх нь зөв шүү.Тэгж байж арын хаалга авилгын асуудал багсахаас гадна хүүхдээ заавал улсын цэцэрлэгт өгөх гэж улайрцгаадаг байдал буурна.Аливаа зүйлд төрийн оролцоо ихсээд ирэхээр зөв голдирлоосоо гажиж авилгаын асуудал үүсдэг.
Дэмжиж бна
ЭЦЭГ, ЭХ нь цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны зардлыг төлөх нь зөв. Социализмын үед төлдөг л байсан
Хуучин төлдөг байсныг нь яагаад болиулсан юм бэ
Дандаа буруу шийдвэр гаргаж байх юм. Бүх юмыг төр нуруундаа үүрч байна. ЭНэ чинь бас л халамжийн нэг хэлбэр.
Үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл боломжтой айлууд нь хүүхдээ хараад, цэцэрлэгийн хүртээмж сайжирна шүү
МАШ ЗӨВ ШИЙДВЭР БН . 1 ХҮҮХДЭД ӨДӨРТ ЭЦЭГ ЭХИЙН ЗҮГЭЭС 2000 ТӨГ ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ХООЛНЫ ЧАНАР САЙЖИРНА МӨН БАГШИЙН ЦАЛИН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ХУУЧИН 3 ХҮҮХЭД ЗЭРЭГ ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХАД 1 НЬ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДДӨГ БАЙСАН САРЫН 22 ӨДРИЙН 44ООО БОЛНО ТӨР ЗАСГААС САРД 100000 ӨГЧ БН ШҮҮ ДЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ
зөв эцэг эхийн хяналт ч санй болно