Нийгмийн

ДАТА: Үндэсний аудитын газар 573.5 сая төгрөгөөр компьютер, техник хэрэгсэл худалдан авчээ

Үндэсний аудитын газар өнгөрсөн хоёр сарын хугацаанд 573.5 сая төгрөгөөр өндөр хүчин чадал бүхий компьютер, техник хэрэгсэл худалдан авчээ. Ингэхдээ сарын зайтай хоёр удаагийн тендер зарласан байна.

Эхний удаагийн буюу хоёрдугаар сарын 28-нд хаагдсан тендерээр 70 ширхэг компьютер авсан бөгөөд нэг бүрийн үнэ нь 4.100.000 төгрөг аж.

Уг тендерийн захиалагчийн техникийн тодорхойлолтод:

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн бараа байх бөгөөд шинэ бараа байна - Баталгаат хугацаа: 36 сар ба түүнээс дээш байх - Чанарын үзүүлэлтээрээ "Dell" нэрийн компьютертэй дүйцэхүйц байна - Компьютер нь Latitude 5 серийн ангилал буюу түүнээс дээш байна - Дэлгэц: 15.6” буюу түүнээс дээш инч байх. FullHD 1920x1080, LED - CPU: 11th Gen Intel® i7 болон түүнээс дээш байх - RAM: 8GB DDR4 - Storage: M.2 256GB PCIe NVMe Class 35 SSD болон түүнээс дээш багтаамжтай байх - Software: Үйлдлийн систем нь албан ёсны лицензтэй байх (Windows 11 pro, 64bit, OEM) - Гар: Keyboard нь "numpad"-тай, утасгүй "mouser"-тай байх - Бусад: Зориулалтын цүнхтэй байх хэмээн заажээ.

Харин хоёр дахь удагийн тендерээр өндөр хүчин чадалтай суурин компьютер, техник хэрэгсэл худалдан авахад зориулж 286.5 сая төгрөгийг улсын төсвөөс гаргажээ. Уг тендерийн шалгаруулалт гуравдугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 10 минутад бoлсон байна.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-21 10:06

Тэгээд бас хэмнэлт яриад байгаа юм аа

Зочин
Зочин
2022-04-21 10:07

Ийм их мөнгөөр үү

Зочин
Зочин
2022-04-21 10:09

бөбыахөахө

Зочин
Зочин
2022-04-21 10:12

ЭНЭ КОМПЬЮТЕР ХУДАЛДАЖ АВАХ Ч ЯАХАВДЭЭ ТӨРИЙН Ч БАЙ ХУВИЙН Ч БАЙ ХҮН БҮРИЙН Л АЖЛЫН ХЭРЭГСЭЛШД, ЭРДЭНЭТ ШИГ ВИСКИ АЛИМ ЖИМС ХУДАЛДАЖ АВААД ТАНСАГЛААД БАЙГААГ БОЛ МЭДЭЭЛЭЭД БАЙХ НЬ ЗӨВ БАЙХ

Зочин
Зочин
2022-04-21 10:32

computeree ashiglach chadahguin baij ed nar ter huchtei yumnuudaar yadag bainaa uneheer uur hurmeer yumaa

Зочин
Зочин
2022-04-21 10:41

ingej hudlaa mungu idej baigaa humuusd hariutslaga tootsoh heregtei

Зочин
Зочин
2022-04-21 10:58

хэмнэнэ гэсэн бол энэ худлаа аргаар иддэг гаруудыг шууд х�##�ж шийтгэ

Холбоотой мэдээ

Back to top button