ДЭЛХИЙНИЙГЭМ

Турк Иракийн хойд хэсэгт курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэллээ

Турк улс Иракийн хойд хэсэгт /Метина, Зап, Авашин-Басян гэгддэг хэсэгт/ Курдистаны ажилчны намын эсрэг цэргийн ажиллагаа явуулжээ. Энэ талаар Туркийн Батлан Хамгаалах Яамны цахим хуудсанд мэдээлэв.

Турк улс энэ үйлдлээ Иракийн хойд бүс нутгаас Туркийн ард түмэн тэдний аюулгүй байдлын эсрэг чиглэсэн террорист халдлага явуулж байгааг саармагжуулж, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой гэж тайлбарлав. Энэ нь НҮБ-ын гэрээнд заасан байдаг зүйл заалт, тиймээс хуулийн хүрээнд явуулж байгаа алхам гэдгийг ч тайлбарлав.

Цэргийн ажиллагааг эхлүүлэхийн өмнө Туркийн агаарын хүчин агаараас хуаран, хоргодох байр, агуй, хонгил, хуаран зэргийг бөмбөгдсөн байна.

Цэргийн ажиллагааны үеэр байгаль орчин, түүх, соёлын дурсгалт зүйлсийг гэмтээхээс, ялангуяа жирийн иргэдийн амь насанд халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажилласан гэж мэдэгдлээ. Эл цэргийн ажиллагаа нь зөвхөн террорист буюу алан хядагчид руу чиглэсэн үйлдэл хэмээн Туркийн Батлан ​​Хамгаалах Яам онцлов.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mend
mend
2022-04-21 10:09

kurduud Evropiin ornuudad gaz niileheer bolson n, Turkiig ailgaj bna. Ted mongotei bolchihvol Kurdiin ulsaa baiguulahad hyalbar bolj, Turk zadrahad hurne.Odoo tsergee oruulj gaznii orduud deer n hyanalt togtooj mongonii eh uusverees n salgahiig husje. Dotooddoo asuudal ihtei baij liv, sir, azjbrijan, irak, Ukrian geed bus nutagtaa oroltsohgui zuil alga baih yum.

Холбоотой мэдээ

Back to top button