ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг тив алгасагч баллистик пуужинг туршив

Дэлхийн хамгийн хүчирхэг тив алгасагч “RS-28 Сармат” баллистик пуужингийн анхны туршилт амжилттай болсон талаар ОХУ-ын Батлан Хамгаалах Яам мэдээллээ.

Пуужинг Архангельск мужийн төрийн мэдлийн “Плесецк” сансрын боомтоос хөөргөсөн ба жин нь 200 тонн аж. Туршилтаар пуужингийн цогцолборын үзүүлэлтүүд бүх шатанд амжилттай болсныг баталгаажуулсан байна. Тив алгасагч баллистик пуужинг энэ оны эцэс гэхэд ОХУ-ын цэрэг армийн эгнээнд оруулахаар болсныг БХЯ баталлаа.

Өндрөөрөө 10 давхар барилгатай тэнцэх баллистик пуужин нь туршилтын үеэр 6000 гаруй километр ниссэн байна. Гэсэн ч, хамгийн сонирхолтой нь пуужингийн хамгийн их тусгал нь 18 мянган километр аж. “RS-28 Сармат” пуужин Камчаткийн хойг дахь Кура цэргийн сургуулилтын талбайд байршуулсан байг алдалгүй оносон байна.

“RS-28 Сармат” пуужин бол аль ч тивд аль ч талаас нь цохилт өгч чадах дэлхийн хамгийн хүчирхэг тив алгасагч пуужин учир ямар ч загварын пуужин эсэргүүцэгчийн довтолгооноос хамгаалах боломжгүй гэгдэж байгаа юм. пуужин нь сонгосон зорилтот чиглэлд хөөрөхдөө дэлхийн хойд болон өмнөд туйлуудыг тойрон эргэлдэж чадвартай.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужинг амжилттай хөөргөсөнд багийнханд баяр хүргэв: “Энэ бол Оросын армийн дэвшилтэт зэвсгийн системийг хөгжүүлэх томоохон, чухал үйл явдал боллоо. Шинэ “Сармат” пуужингийн цогцолбор бол хамгийн өндөр гүйцэтгэлтэй, орчин үеийн бүх зэвсгийг даван туулах чадвартай зэвсэг. Энэ бол үнэхээр өвөрмөц зэвсэг. Манай Зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлж, гаднаас ирэх аюул заналхийллээс хамгаалж, Оросын аюулгүй байдлыг найдвартай хамгаалах зэвсэг. Галзуу, түрэмгийлсэн үг ярианыхаа аагиар ОХУ-д заналхийлж буй улсуудад нэгийг бодогдуулах биз” хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: Scmp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-21 21:57

ТЭНЭГ ИВАНУУД ЭНЭ ТОМ ХОГОО НИСГЭЭД 500 КМ НИСГЭЛЭЭ ГЭХЭД ЗАМД НЬ ДУРЫН ДУРАК СӨНӨӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button