ДЭЛХИЙНИЙГЭМ

Сергей Шойгу: Мариуполь хотыг бүрэн хяналтандаа авлаа

ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу Мариуполь хотыг чөлөөлсөн талаар Ерөнхийлөгч Владимир Путинд тайлагнажээ.

“ОХУ-ын зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Ардын арми  Мариуполь хотыг бүрэн чөлөөллөө. Ялангуяа, үндсэрхэг бүлэглэлийн үлдэгдлүүд “Азовсталь” аж үйлдвэрийн бүсэд орогнож байсан” хэмээн Сергей Шойгу мэдээллээ.

Сергей Шойгугийн хэлснээр, Украины армийн хоёр мянга орчим алба хаагч Мариуполь хотын “Азовсталь” үйлдвэрт орогнож байсныг илрүүлж, тэднийг найдвартайгаар блоклосон” гэлээ.

Тайлангийн хариуд В.Путин Мариуполь хотыг чөлөөлсөн үйл явдлыг “амжилт” хэмээн нэрлээд, “Мариуполь хотыг чөлөөлөх байлдааны ажиллагаа амжилттай дууслаа. Та бүхэнд баяр хүргэе” хэмээв. Үүний зэрэгцээ, тэрбээр Сергей Шойгуг цэргүүдэд талархал илэрхийлж, гавьяа байгуулсан алба хаагчдыг шагнаж урамшуулах талаар санал хүргүүлэхийг хүссэн байна.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-21 21:56

ХАХА УНГАСААРАА БОЛ АВЧИХСАН БАЙХ ШҮҮ ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button