Хүнсний дэлгүүрүүд хөгцөрсөн нарийн боов, талхаа хаяж байна

Талх, нарийн боовны үнэ нэмэгдэж, борлуулалт буурчээ. Борлуулалт буурсантай холбогдуулан Хүнсний дэлгүүрүүд үйлдвэрлэгчдээс авч байгаа бүтээгдэхүүнийхээ тоог багасгажээ. Гэсэн хэдий ч бас л зарагдахгүй лангуу болон агуулахад хугацаа нь өдөр, сараар хэтэрч, хөгцөрч муудсан дүр зурагтай байна.
Агуулахаас хөгцөрч муудсан нарийн боов гаргаж ирэв Хөгцөрч муудсан болон үйлдвэрээс ирсэн нарийн боов
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны "Лаврай хайрхан" хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Эрдэнэцэцэг "Талх, нарийн боовны үнэ өссөнөөс шалтгаалж, борлуулалт нь багассан. Жишээ нь, өнгөрсөн жил "Талх чихэр"-ийн талхыг 1200 төгрөгөөр авдаг байсан бол одоо 1600 төгрөг болсон. Үйлдвэрийн уг үнэн дээр 100 төгрөг нэмээд, манайх 1700 төгрөгөөр л зардаг. Өмнө нь 10 ширхэг "Атар" талх авахад өдөртөө дуусдаг байсан. Харин одоо гурван өдөр болж байж дуусч байна. Нарийн боов ч мөн ялгаагүй. Өдөрт гурван уут боов, боорцог гардаг байсан бол одоо нэг уут л гардаг болсон. Огт зарагдахгүй өдөр ч байдаг.
Талх, нарийн боовны үнэ үйлдвэрээсээ ингэж нэмэгдсэн:
- "Атар" талх 600 төгрөгөөр нэмэгдэж, 1800
- "Мишээл" талх 1000 төгрөгөөр нэмэгдэж, 2500
- Харин нарийн боовууд 1000 төгрөгөөр нэмэгдсэн.
Манайх хямдыг нь, буцаалттайг нь бодоод хувийн үйлдвэрээс нарийн боовнуудаа авч байгаа. Хувийн үйлдвэр 7 хоногт хоёр удаа ирж, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ сольж өгөөд, явдаг. Гэтэл "Талх чихэр", "Өгөөж" зэрэг үйлдвэрүүд тийм биш. "Талх чихэр" уг нь хамгийн том талх, нарийн боовны үйлдвэр мөртлөө өнөөдрийн хугацаа дууссан талхыг маргааш сольж өгдөггүй. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байвал "бөөгнүүлж бай, авна" гэж хэлээд таг. Хүлээж, хүлээж байгаад хөгцөрч, муудахаар нь бид шууд хог дээр хаядаг. Манайд одоо "Талх чихэр"-ийн хоёр уут хөгцөрсөн боов байна. 2022 оны нэгдүгээр сарын 03-нд үйлдвэрээс гарсан. 14 хоногийн хадгалах хугацаатай. Саяхан хэдэн талх хаясан. Мэдсэн бол байлгаж байгаад харуулдаг байж.

Уг нь бид ямар ч нэмэгдэлгүй шахуу, "Талх чихэр"-ийн бүтээгдэхүүнийг 100 төгрөгийн нэмэгдэлтэй зардаг. Гэтэл буцаалт хийхгүй болохоор бид талхныхаа мөнгийг зүгээр хогийн сав руу хаяж байгаагаас ялгаа алга. Буцаалтгүй байгаа дээр сэтгэл дундуур байна" хэмээв.
Үйлдвэрлэгчдээс гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ өсөөд буйг тэрбээр асуусан байна. Ингэхэд, "Масло, сахар их ордог. Масло олдохгүй байна, түүхий эд олдохгүй байна. Мөн уут, баглаа боодол хомстоод байна" гэсэн тайлбар өгсөн гэнэ. Тэрбээр мөн бага савлагаатай гурилын борлуулалт өмнөх саруудтай харьцуулахад нэмэгдэж буйг онцолсон юм.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны "Сэлэнгэмөрөн" хүнсний дэлгүүрийн эзэн Г.Сэлэнгэ "Талх, нарийн боовны үнэ өссөн. Иргэд худалдан авах чадваргүй байна. Тийм ч учраас би сүүлийн үед талх, нарийн боов ер авахгүй байгаа. Таван талх авахаар таван өдөр зарж байна. Өмнө нь уг нь 40-50 талх авчихдаг байсан юм. Одоо бол 40-50-аар нь авч чадахаа байсан.
Иргэд нэг килограммын савалгаатай гурил их авч байна. Нэг килограммын савалгаатай 20 уут гурил долоо хоногтоо дуусаж байгаа. Өөр "гүйж" байгаа юм алга. Гурилтайгаа хамт ургамлын тос, жаахан элсэн чихэртэй авч байна. Харин төмсийг хоёр ширхгээр, лууван, сонгиныг нэг ширхгээр нь жинлүүлэн авч байна. Ер нь бол өдөрт өдөрт 40-50 мянган төгрөгийн орлоготой л сууж байна" гэлээ.
Тус дэлгүүрийн хүнсний босоо төмөр сагсан дээр хоёр ширхэг талх байлаа. Он сарыг нь харвал, 2022 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрээс гарчээ. Уг хоёр талхнаас нийт хэдэн ширхгийг авсан болохыг нь асуутал, тэрбээр "Атар" талхнаас тавыг, "Мишээл" талхнаас хоёрыг авсан. Одоо үлдсэн нь энэ хоёр л байна.
- "Атар" талхыг 1600
- "Мишээл" талхыг 2200 төгрөгөөр авсан. 100 төгрөг л нэмж буй" хэмээв.
Иргэд ч мөн талх, нарийн боовны үнийн өсөлт дарамт болж буйг, гурил худалдан авч, гэртээ боорцог хайрж, талх барьж, мантуу хийж идэж буйгаа онцолсон юм. Видео бичлэгийг тун удахгүй манай пэйж хуудсаар үзээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гурилын үнэ нэмээгүй байхад яагаад т�##�хны үнэ бас сүүний шнэ намэгдээд байгааг хянадаг газар байна уу
Та Чи авах нэг нь том сүлжээ рүүгээ ороод авна. Жижиг дэлгүүрүүд хүн оруулахын тулд хямд үнэтэй боломжийн бараа л сонгож байж оруулна. Тэртэй тэргүй Монгол даяар ижил бараанууд зарагддаг. Т�##�х бол 3 хоноод хөгзөрдөг тул хувийн ч бай �##�ь ч үйлдвэрийн т�##�х байсан ШИНИЙГ буюу өнөөдрийн он сартай т�##�х авах нь чух�##�. Хүмүүс онс ар харж авдаг учраас. Мөн сүүлийн үед үйлдвэрүүд өнөөдрийн он сартай ч хуучин буцсан т�##�хыг шинээр савлаад шинэ он сар тавиад байгаа тул дэлгүүрийн ажилтан заав�##� ууттай тул гаднаас нь барьж үзэж байж авах хэрэгтэй. Зарим дэлгүүр үнээ байнга багаар нэмдэг зарим нь нэмээгүй тул нэмээгүй дэлгүүрээс очиж аваад байгаа тул танай нэмсэн т�##�х зарагдахгүй байгаад байж болох т�##�тай.
Худ�##�даж авах чадвараас гадна иргэд энэ маягаар эсэргүүцлээ илэрхийлж байна. Удахгүй бензин борлогоогүй болно.
Т�##�хаа �######�оо өөрсдөө хийж идэх хэрэгтэй