ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

ШҮҮХ ХУРАЛ: Жонни Депп, Эмбер Херд нарын нууц задарсаар

Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон түүний салсан эхнэр Эмбер Херд нарын шуугиан тариад буй шүүх хурал үргэлжилсээр. Шүүх хуралд олон гэрч оролцож, тэдний шинэ шинэ дуулиан, шинэ шинэ нууцууд илэрсээр.

Тэдний бие биенээ буруутгасан шүүх хурал өрнөсөөр. Гэр бүлийн хүрээнд, эхнэр, нөхрийн хооронд үүссэн маргаан зөрчил сөхөгдөж, оддын цочирдмоор нууцууд илчлэгдэж эхлэв.

Энэ удаагийн шинэ шүүх хурлаар Жонни Деппийн Эмбер Хердийн эсрэг гаргасан нэхэмжлэлээр, тодруулбал гүтгэлгийн хэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч, шүүх хурлын сонсголын үеэр оддын дуулиан шуугиантай гэрлэлтийн талаар шинэ шинэ мэдээлүүд ил болох нь тэр.

Жонни Деппийг Эмбер Херд хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгалаа. Ташрамд хэлэхэд, бүр арван ч удаа хүчирхийлэл үйлдсэн гэх. Хердийн мэдүүлснээр, тэд гэрлэснийхээ дараа Австрали руу аялах үеэрээ Жонни Депп Херд рүү “халдаж”. “Австралид ирээд гурав хоносны дараа Хердэд аймшигтай зүйл тохиолдсон. Жонни Депп унтлагын дотуур хувцсыг нь ханз татаж ураад, хана руу шахаж, лонх шидсэн. Дараа нь Хердийг хагарсан шилний хэлтэрхийтэй шалан дээгүүр угз татан чирч, бүр өшиглөсөн. Түүнийг үзэн яддаг учраас түүнийг алахыг хүссэн гэж Жонни Депп Хердэд хэлсэн” гэсэн тайлбарыг Эмбер Хердийн өмгөөлөгч шүүх хурал дээр хэлэв.

Харин хэдэн өдрийн дараа дахин шүүх хурал дээр оддын гэр бүлийн сэтгэл зүйч, Эмбер Хердийн туслах Андерсон мэдүүлэг өглөө. Оддыг салахаас өмнө тэдэнд зөвлөгөө өгч байсан доктор Андерсон шүүх хурлаар Деппийн талаар нэг ч муу үг хэлсэнгүй. Эсрэгээрээ Эмбер Херд Депптэй маш түрэмгий, хэрцгий ханддаг байсныг дурсав. Мөн хэрүүл, зодооныг ихэвчлэн Эмбер Херд эхлүүлдэг байсныг ч сэтгэл зүйч Андерсон мэдүүлэв.

“Жонни Депп хэрүүл маргаанаас зайлсхийж явах гэхэд нь Эмбер Херд түүнийг явуулахгүй гээд Деппийг цохиод авахаар ч байдаг байсан. Тэдний хэн хэн нь багадаа хүчирхийлэлд өртөж өссөн. Гэхдээ, Депп асаж дүрэлзсэн зан авираа маш удаан хугацаанд барьж, хүлцэнгүй байж чадсан ч эцэстээ Хердтэй харилцах харилцаа түүнийг маш их өөрчилсөн. Гэхдээ, хэдий тийм ч Депп үнэхээр Хердийг зодсон нь үнэн. Би үүнийг баталж чадна” гэж сэтгэл зүйч Андерсон өчив.

Өөр нэг гэрч бол Эмбер Хердийн хувийн туслах Кейт Жеймс. Тэрбээр тангарагтны шүүхийн өмнө Хердийн талаар мэдүүлэхдээ, “Туслахаар нь ажиллаж байхад Херд түүн рүү утасны цаанаас хашгирч, өдөр шөнөгүй доромжилж гутаасаан мессеж илгээж байсан” гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Кейт Жеймс: “Шөнө дунд, үүрийн 2-4 цагийн хооронд баахан мессеж ирүүлдэг байсан. Ямар ч зорилгогүй, тодорхой шалтгаангүйгээр. Утга учиргүй зүгээр л хэн нэгэнд гаргасан уураа надад гаргадаг байсан”.

Харин Жонни Деппийн талаар мэдүүлэхдээ, түүнийг сайн хүн гэж боддогоо хэлэв. Түүний хэлснээр Жонни Депп үргэлж “жинхэнэ өмнөдийн ноёнтон” байсан, их уужуу тайван, жаахан бүрэг ичимхий, нэг тийм чимээгүй хүн шиг санагддаг байсан гэж дурсав. Мөн Деппийг уурлаж бухимдаж, өөрийгөө хянаж чадахаа больтлоо “галзуурч” байхыг нь хэзээ ч харж байгаагүй гэдгээ ч хэлэв. Нэмж сонирхуулахад, Кейт Жеймсийн хэлснээр, өмнөх шүүх хурлын үеэр Хердийг нүд ам нь хавдчихсан, хөхөрчихсөн, эсвэл өөр бусад ямар нэгэн гэмтэл бэртэл авч байгаагүй гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.

Шүүх хурлын дараагийн өдөр Жонни Депп 2015 онд авхуулсан хэд хэдэн гэрэл зургуудаа үзүүлж танилцуулав. Тэдгээр зургуудыг харвал Жонни Депп энэ тэндээ хөх няц болчихсон байгаа нь харагдана. Ташрамд дурдахад, үүнээс өмнө тэдгээр гэрэл зургуудыг хэргийн баримтад хавсаргаж байгаагүй. Оддын бие хамгаалагч асан Жонни Депп хөх няц болтлоо зодуулсан тэдгээр гэрэл зургуудын жинхэнэ, хуурамч эсэхийг батлав. Тэдгээр гэр зургуудыг Херд Жонни Деппийг буруутгаж, яллах гэж оролдвол баримт нотолгоо болгох зорилгоор авсан гэдгийг ч бие хамгаалагчаар нь ажиллаж байсан нөхөр мэдүүлэв.

“Би тэд хэрхэн маргалдаж, хэрэлдэж байгааг анх харсан даруйдаа л Жонни Деппийг Хердээс харилцаагаа таслах ёстой гэж би хэлж байсан. Түүний цохиулсан тэдгээр шарх сорвиуд үнэхээр ноцтой” байсан гэдгийг шүүхийн өмнө илчлэв. “Гэрэл зургуудыг өөр өөр цаг үед авсан. Энэ зургууд Эмбер Херд гэрлэчихсэн байхдаа Жонни Деппийн эсрэг нэг бус удаа хүчирхийлэл үйлдэж байсныг нотлох баримт болж чадна” гэж ярив.

Жонни Депп ч энэ талаар шүүхийн өмнө өчив. Тэрбээр Хердийн эсрэг мэдүүлэг өгсөн юм. Шүүхийн өмнө ярихдаа Эмбер Хердийн өөрийнх нь эсрэг өгсөн мэдүүлэг, гомдол түүний карьерыг тэр чигт нь сүйрүүлсэн гэж мэдэгдэв.

Жонни Депп: “Эхлээд тэр яг л Үнсгэлжин шиг, харин хэдхэн секундын дараа яг л Квазимодо мэт болчихдог байсан. Би бас миний хүүхдүүд ч түүний энэ муухай үйлдэл, авирыг хүртэх учиргүй улс”.

Энэ удаад Жоннин Депп Эмбер Хердийн мууг үзэх гэсэндээ биш, харин өөрийнхөө нэр төрийг “цэвэрлэхийн тулд” шүүхэд хандсан гэдгээ тайлбарлав.

Жонни Депп: “Миний зорилго бол үнэн. Би хэзээ ч хатагтай Хердийг ямар нэгэн байдлаар цохиж үзээгүй. Би ер нь амьдралдаа хэзээ ч эмэгтэй хүнийг цохиж, гар хүрч үзээгүй”.

Жонни Деппийн өөр нэг тайлбар бол “эхэндээ бүх зүйл “үнэн байх боломжгүй” мэт маш сайхан байсан мөчүүд. Тэрбээр Эмбер Хердийн орой болгон хийдэг нэгэн хачирхалтай “зан үйл”-ийн талаар сөхөн ярив. Деппийн дүрсэлнээр, Эмбер Херд гутлыг нь тайлаад, түүнд хундага дарс өгдөг байсан гэнэ. Нэг удаа тэр өөрөө санаачилгаараа гутлаа тайлчихсан чинь Эмберийн уурлаж уцаарлан, биеэ барьж чадахгүй болтлоо хяналтаа алдахад хүргэсэн гэдгийг нэгд нэгэнгүй ярив. Учир нь, Депп өөрөө гутлаа тайлах ёсгүй, гутлыг нь зөвхөн Херд өөрөө тайлах ёстой тийм ёс жаяг байсан гээд уурлаж бухимдсан аж. Чухамхүү тэр цагаас хойш Жонни Депп Эмбер Хердийн гаргадаг бусад хачирхалтай зан авир, үйлдлийг  анзаарч эхэлсэн гэдгээ ярьсан байна.

Өмнөхийг эргэн сануулахад, Жонни Депп, Эмбер Херд нар нэг бус удаа шүүхийн хаалга татаж байгаа хэрэг огт биш юм. Олон жилийн турш хоорондоо хэл амтай, хэрүүл уруултай байгаа юм. Тэд гэрлэлтээ цуцлуулснаас хойш тэднийг тойрсон дуулиан шуугиан дуусаагүй. Өмнө нь Эмбер Херд Жонни Деппийг хүчирхийлэлд буруутгаж мөн л шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр Эмбер Хердийн талд гарснаар алдартай од, “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын од жүжигчин, олны хайртай Жонни Деппийн карьер уруудсан. Гэвч, Captain Jack Sparrow бууж өгөлгүй, нэр төрөө “цэвэрлэх”-ээр үзэж тарж байна.

Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурал үргэлжилсээр.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тллл
Тллл
2022-04-22 08:08

Жинхэнэ шулмас байхаа энэ дарваан нь. Манайд нэг ийм мөнгө жаахан �##�дрын хэлтэрхий үнэртсэн ямб�##�зсан �########�нүүд их байдаг шүү. Аа зүгээр ганцаараа би би гэсэн. Мэдрэл муутай. Харахаас нүд хорсмоор шүү. Депп ах хүнээ таньсангүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button