ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

ОХУ Камала Харрис, Марк Цукерберг нарт хориг тогтоолоо

Украины дайны улмаас олон улс ОХУ-ын эсрэг янз бүрийн хориг тогтоож байгаа ч Москва мөн тэдний эсрэг өөрийн хоригийг тогтоож эхлээд байгаа юм.

Энэ удаад Москва АНУ-ын 29 иргэнд хориг тогтоосны дотор АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, “Мета” компани буюу “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг нар ч багтжээ. Хоригийн жагсаалтыг өргөжүүлэх талаар ОХУ-ын Гадаад Хэргийн Яам цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Хоригт орсон хүмүүсийг тодорхойгүй хугацаагаар ОХУ-д нэвтрэхийг хориглоно хэмээв.

Камала Харрис, Марк Цукерберг нараас гадна АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби, Камала Харрисын нөхөр Дуглас Эмхофф,  Америкийн томоохон банкуудын нэг болох “Bank of America”-ийн ТУЗ-ийн дарга Брайан Мойнихан нарыг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглолоо.

Жагсаалтад мөн хэд хэдэн сэтгүүлчид багтсан байна. Тэдний дунд “ABC” сувгийн хөтлөгч Жорж Стефанопулос, “CNN” агентлагийн олон улсын ахлах шинжээч Бианна Голодрыга нар багтжээ.

Дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Сангийн Яам 29 хувь хүн, 40 хуулийн этгээдийг Оросын эсрэг хориг арга хэмжээний шинэ багцад хамруулсан. Дөрөвдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Москвад шахалт үзүүлэх арга хэмжээний хүрээнд Оростой холбоотой хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрэхийг мөн хориглоод байгаа юм.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-22 12:40

АНУ-ийн иргэд орост юугаа хийж очих билээ дээ. Инээдтэй хориг байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x