ЭДИЙН ЗАСАГ

ОУВС инфляцын хүлээлт урт хугацаанд тогтвортой байна гэж үзжээ

Олон Улсын Валютын Сангаас 4-р сард шинээр нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд инфляц дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болсныг онцолж буй. Хэдий тийм ч инфляцын хүлээлт дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна. Хөгжингүй орнуудад богино хугацаанд буюу ойрын 1 жилд инфляц өснө гэсэн хүлээлт өндөр байгаа ч дунд хугацаа буюу 3 жилд инфляц тогтворжино гэсэн хүлээлт хэвээр байгаа юм. Хөгжиж буй орнуудын хувьд ОХУ, Украины дайн эхлэхээс өмнө үүнтэй төстэй дүр зураг ажиглагдаж байжээ.

Энэхүү статистик үзүүлэлтээс төв банкууд сүүлийн саруудад мөнгөний бодлогоо хатууруулж, олон нийттэй харилцаагаар дамжуулан зах зээлд үр дүнтэй дохиог өгсөн нь хүлээлтийг удирдах, дунд хугацааны инфляцын огцом өсөлтийг хязгаарлахад хангалттай байсныг илэрхийлж байна. ОУВС-ийн шинэ төсөөллөөр инфляц 2022 онд хөгжингүй орнуудад дунджаар 5.7%, хөгжиж буй орнуудад 8.7% байна. Энэ нь өмнөх буюу 1-р сард гаргасан таамаглалаас 1.8-2.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Үүнд ОХУ, Украины дайн гол нөлөө үзүүлээд байна. Түлш шатахуун, хүнсний үнийн өсөлт нь хөгжингүй орнуудад инфляц өсөх гол шалтгаан болжээ.

Инфляцын хүлээлт гэж юу вэ?

Эдийн засгийн стандарт загваруудад “Инфляц = Хүлээлт + Үйлдвэрлэлийн зөрүү” гэх тэгшитгэлээр инфляцыг тодорхойлдог бөгөөд дунд, урт хугацаанд үйлдвэрлэлийн зөрүү 0 байх (үйлдвэрлэлийн зөрүү нь бодит ба потенциаль үйлдвэрлэлийн ялгаа бөгөөд дунд урт хугацаанд бодит үйлдвэрлэл нь потенциаль түвшиндээ хүрснээр зөрүү 0 болно) дунд урт хугацаанд ) тул инфляц нь хүлээлтээр тодорхойлогддог гэж үзэж болох юм. Иймд ялангуяа дунд, урт хугацааны хүлээлт тогтвортой байх нь ирээдүйд инфляц тогтвортой байх чухал суурь нөхцөл болдог байна. Төв банкууд дунд, урт хугацаанд хүү болон ханшид нөлөөлөх хэрэгсэлгүй тул инфляцын хүлээлтийг удирдах нь мөнгөний бодлогоор инфляцад нөлөөлөх гол хэрэгсэл болдог байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button