
Украинд шаардлагатай зэр зэвсгийг бусад улс орноос авсан ч дайн хамгийн багадаа хэдэн сар үргэлжилнэ гэж Украины Батлан Хамгаалахын сайд Алексей Резников “Wall Street Journal” сэтгүүлд мэдэгджээ.
“Шаардлагатай зэвсэг техникийг өөр өөр улсаас хурдан нийлүүлэх боломжтой гэдгийг бид мэдэж байгаа юм. Гагцхүү хүсэл зориг л хэрэгтэй. Мөн Оросын газрын тос, байгалийн хийн эсрэг дэлхийн нийтээрээ хориг тавих хэрэгтэй. Бидэнд Оросын банкны систем, худалдааны эсрэг бодит хориг тогтоох хэрэгтэй” гэдгийг Батлан Хамгаалахын сайд хэлэв.

Алексей Резников: “Украин энэ чиглэлийг баримталбал Орос хэдхэн сарын дараа Украинаас гарна. Хэрэв ийм зүйл болохгүй бол сөргөлдөөн улам сунжирна”.
Өмнө нь, Украинаас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов Украины цөмийн зэвсгийн бус статусыг баталгаажуулах төлөвлөгөөг зарласан. Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа” нь цэрэггүйжүүлэлт хийх зорилготой гэдгийг дипломатч онцолсон.
Эх сурвалж: NYTimes
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.