ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

Майк Тайсон онгоцонд хүн зодож танхайрсан шалтгаан

Хүнд жингийн алдарт боксчин Майк Тайсон онгоцон дотор нэгэн зорчигчийг зодож танхайрсан хэрэг гарсан. Тэгвэл, Майк Тайсоны энэ үйлдлийн талаар түүний бие төлөөлөгч тайлбар хийлээ.

“Харамсалтай нь, Майк Тайсонтой нэг онгоцонд зорчиж явсан нэгэн ууртай, түрэмгий зорчигч түүний араас нь мөшгиж, суудалдаа сууж байхад нь түүн рүү утай сав шидсэн хэрэг гарсан” гэж бие төлөлөгч нь учрыг тайлбарлалаа.

Майк Тайсонг Сан-Францискогоос Флорида руу нислэг үйлдэхээс өмнө хүн бүр л түүнтэй хамт зургаа авхуулахаар бөөгнөрсөн аж. Гэтэл нэгэн залуу тамирчинтай яриа өдөж, салахгүй элдэв зүйл ярьж эхэлсэн байна. Тайсон ч эхэнэдээ түүний аясаар байж, тайван хандаж байсан ч тэр залуу залхтал ярьсаар байсан гэнэ.

Ингээд эцэст нь, Майк Тайсоны тэвчээр барагдаж, тэрбээр залуугийн нүүр лүү хэд хэд цохисон аж. Харин нөгөө яришигтай, цохиулсан залуу архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байжээ. Үүний дараа согтуу зорчигч цагдаад хандсан байна.

Эх сурвалж: Sportingnews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button