ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

30 настай, 55 хүүхдийн эцэг

Өдгөө дөнгөж 30 настай Кайл Горди 55 хүүхдийн эцэг болжээ. Тэр бол эр бэлгийн эсийн донор. Тэрбээр аль хэдийн 46 хүүхдийн биологийн эцэг нь болсон ч Европ, Их Британид хийсэн аяллынхаа дараа хүүхдийнх нь тоо дахин есөөр нэмэгджээ. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ нийтэлжээ.

Кайл Горди багаасаа л олон хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч гэр бүл салалтаас айдаг тул эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохоос аль болохоор татгалзсаар ирсэн гэнэ. Мөн олон хүүхдийн өмнө хариуцлага хүлээхийг хүсдэггүй гэнэ.

Кайл 2014 онд анх удаа эр бэлгийн эсээ хандивласан ажээ. Анхны үйлчлүүлэгч нь найз охиноосоо хүүхэдтэй болохыг хүссэн нэгэн залуу байжээ. Эр бэлгийн эсээ бусдад хандивласан нь түүнд урам зориг өгч, сошиал сүлжээгээр эр бэлгийн эсийн донорын үйлчилгээг бусдад санал болгож эхэлжээ.

Кайл Горди хэлэхдээ, эр бэлгийн эс захиалагчдын 90 орчим хувь нь үр шилжүүлэн суулгах зорилготой байдаг гэлээ. Кайл Горди Бэлгийн Замын Халдварт Өвчин /БЗХӨ/-ний шинжилгээ өгсний дараа эр бэлгийн эсээ өгдөг, бас бэлгийн хавьталд ордог гэдгээ хэлэв.

Тэрбээр эрүүл мэнддээ маш их анхаарал хандуулдаг ба зөвхөн органик хоол хүнс хэрэглэдэг, тамхи татдаггүй, архи, мансууруулах бодис хэрэглэдэггүй аж. Мөн кофег ч хоолны дэглэмээсээ бүрмөсөн хасчээ.

Кайл Горди биологийн есөн хүүхэдтэйгээ уулзаж, байнга харилцаатай байдаг гэнэ. Эр бэлгийн эсээ ямар ч төлбөргүй  өгдөг ба үүнийгээ эмэгтэйчүүдэд аз жаргал бэлэглэж, ээж болоход нь туслахыг хүсдэгтэй нь холбоотой гэнэ.

Эх сурвалж: Planetanovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button