ВИДЕО МЭДЭЭНийгмийн

Зогсох талбайгүйн улмаас явуулын кофе шоп үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдал үүсчээ

Зогсох талбайгүйн улмаас "ROC Caffeine Bar" явуулын кофе шоп үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдал үүсчээ. Бид тус кофе шопийн хуурагч, технологич М.Даваажаваас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Явуулын кофе шоп хэд дэх өдрөө ажиллаж байна. Ямар, ямар асуудлуудтай нүүр тулаад байна вэ?

-Энэхүү машиныг өнгөрсөн оны наймдугаар сард авч, явуулаар үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон. Тэр үед бүртгүүлчих л юм бол тусгай зөвшөөрлийн бичиг шаардахгүйгээр худалдаа үйлчилгээ эрхэлж болно гэсэн юм байгаагүй. Харин нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр, бүртгүүлээд л үйл ажиллагаа явуулж болох 74 үйлчилгээний нэгт кофе шоп багтсан байсан. Тиймээс бид хоёр долоо хоногийн өмнөөс энд, тэнд очоод зогсох гэж үзлээ. Зайсангийн дээрх уулын зогсоолд очоод зогсох гэхээр зогсоол нь эзэнтэй болчихсон, менежер нь "Давхардсан үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрөхгүй" гэх. Бид уг нь шударга өрсөлдөөн хүсэж байхад оруулахгүй байна.

Дүүргүүдийн тухайд гэвэл хаана бүртгүүлж, хэнтэй уулзах нь тодорхойгүй. Бүртгүүлэх гэхээр зогсож, үйл ажиллагаа явуулах дүүргээ, хороогоо сонго гэдэг юм яригддаг. Тэгээд, тэнд нь болно, болохгүй гэдэг юм гарч ирээд байна.

-Үйл ажиллагаагаа явуулах бүртгэл хийлгэхээр аль, аль дүүргүүдэд хандаж үзэв?

-Шууд хотын захиргаан дээр ирсэн. Компани маань Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, тус дүүрэгт бүртгэлтэй. Тэр утгаараа бүртгэлтэй дүүрэгтээ очиж, бүртгэлийн ажилтай нь уулзсан. Мөн Чингэлтэй дүүрэгт очиж, ажилтантай нь уулзаж үзсэн.

-Ямар хариу өгөөд байгаа вэ?

-Дүүрэг бүрд нэг цэгүүд гаргаж өгнө. Тэр цэгүүд дээр ажиллах боломжтой. Материалаа бүрдүүлж өг гэсэн. Гэхдээ хаанаас юу бүрдүүлж өгөх нь тодорхойгүй байна.

-Явуулын кофе шопийг хүмүүс хэр сонирхож байна вэ?

-Үйлчлүүлэгчид бол дуртай байгаа. Эдгээр байршлуудад зогсоод үйл ажиллагаагаа явуулж болно гээд байршлууд заагаад өгөх юм өдөрт 2-3 байршилд очиж зогсоод, үйл ажиллагаагаа явуулмаар байна.

Видео тодруулга:

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-22 16:15

Тэр самбар дээр бичсэн юмаа Монгол хэлээр бичээчээ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x