ДЭЛХИЙНИЙГЭМ

Вашингтоны хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага боллоо

Баасан гараг /2022.04.22/-ийн үдээс хойш Вашингтоны баруун хойд хэсгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага болж, хамгийн багадаа дөрвөн хүн буудуулан шархадсан гэж Колумбын дүүргийн цагдаагийн хэлтэс мэдээлжээ.CBS News мэдээлэв.

Цагдаа нар халдлага үйлдсэн байж болзошгүй хэмээн Виржини мужийн 23 настай иргэн Рэймонд Спенсер гэгч этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Халдлага гарсан газрын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна.

Буудлагын үеэр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй, мөн 12 настай охин шархадсан гэж цагдаа нар мэдэгдэв. Шархадсан нэг эмэгтэйд хэргийн газар эмнэлгийн тусламж үзүүлж, үлдсэн хохирогчдыг эмнэлэгт хэвтүүлсэн ба тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж.

Халдлага болсон хэргийн газрын ойролцоохон Колумбын дүүргийн сургууль болон их сургууль байрладаг ба аюулгүй байдлыг сахиулах үүднээс оюутнуудыг гадагш гаргалгүй олон цагийн турш түгжсэн байна. Одоогоор орон нутгийн удирдлагууд оюутнуудыг эцэг, эхтэй нь уулзуулахаар ажиллаж эхэлжээ.

Хэргийн газарт цагдаа нараас гадна АНУ-ын нууц албаны ажилтнууд болон Холбооны Мөрдөх Товчоо /FBI/-ны ажилтнууд харагдсан хэмээн “CBS News” мэдээлэв.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button