ДЭЛХИЙНИЙГЭМ

Германы “Bild” сонин: В.Путиний хамгийн ойрын хүмүүс алга болсоор

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн ойрын хүмүүс учир битүүлэг нөхцөл байдалд “алга болсоор” байгаа талаар Германы “Bild” сонинд нийтэлжээ.

Хоёрдугаар сарын 24-нд буюу Орос Украин руу довтолсноос хойш ОХУ-ын эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнуудад хачирхалтай үйл явдлууд тохиолдож эхэлсэн гэж нийтлэлд дурджээ.

Хачирхалтай үйл явдал гэдэгт В.Путиний ойр дотно ажилладаг өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь халах, эсвэл зарим нь олон нийтийн өмнө ил харагдахгүй болох, бүр зарим нь ор сураггүй алга болох зэрэг тохиолдлууд гарч эхэлсэн гэдгийг “Bild” сонин онцолжээ.

Хамгийн анхаарал татсан нэг тохиолдол бол, ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр гэнэт ор сураггүй алга болсон явдал. Түүнийг эрүүл мэндийн асуудалтай гэж хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч сүүлийн үеэд бас гэнэт гарч ирсэн.

ФСБ буюу Холбооны Аюулгүй Байдлын Албаны тавдугаар албаны дарга Сергей Беседагийн хувьд тэрбээр Москвагийн Лефортово шоронд хоригдож байгаа аж. Украин руу довтолж эхлэх үеэр түүнийг “улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа” хэмээн яллаж, гэрийн хорионд оруулсан байсан юм. Үүнээс гадна, Сергей Беседаг буруутгах болсон гол шалтгаан нь В.Путиний дайралт хийх төлөвлөгөөний талаарх нууц мэдээллийг Барууныханд дамжуулсан гэгдэж байгаа юм.

Үүний зэрэгцээ, баривчилгаа хийх үеэр В.Путин “Хэрэв та нар надаас урвавал шоронд орно шүү!” гэсэн тодорхой сануулга, дохио өгч байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн гэж бичжээ.

Гуравдугаар сарын дундуур В.Путин Москвагийн цэргийн дээд удирдагчдын нэг, Оросын Үндэсний гвардийн дэд дарга, генерал Роман Гавриловыг баривчилсан гэх мэдээлэл гарсан ч, үнэн эсэх нь хараахан тодорхой биш, зөвхөн түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж Оросын төв телевиз мэдээлсэн аж.

Эх сурвалж: Bild

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button