Нийгмийн

Л. Энх-Амгалан: Төрийн үйлчилгээний ажилчдын цалингийн шатлалыг ахиулна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Нэгжийн хуулиар нэг байгууллага дотор байгаа мөртлөө хоёр өөр газраас цалингаа авдаг үл ойлголцол үүссэн. Нэгжийн хуулинд байгаа төрийн үйлчилгээний 5 заалтыг хүчингүй болгосноор Боловсролын салбарынхан боловсролдоо, Эрүүл мэнд, Соёлын үйлчилгээний албан хаагчид өөрийн салбартаа буцаж ирнэ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа

"ТҮ-1-ээс ТҮ-3 дээр цалин урамшуулал дээр маргаан гарсан шалтгааны нэг нь өнгөрсөн ковидын хоёр жил үйл ажиллагаа хумигдмал нөхцөл байдлаас шалтгаалан Сангийн яамны цалингийн сан, манай яамны цалингийн сан, орон тооны мэдээлэл, Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн мэдээллийн сан хооронд зөрүү гарсан. Үүнээс үүдэлтэй зарим аймаг, сумдад цалингийн сан дутсан нөхцөл байдал үүссэнийг Засгийн газар арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Одоо хэлэлцэж байгаа Төсвийн тодотголын хууль батлагдаад ирэх тавдугаар сарын 1-нээс Боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна. Эрүүл мэнд, Соёлынхон мөн адил салбар салбартаа очиж бүх зүйл ойлгомжтой болно.

ТҮ-1-ТҮ-3 дээр байгаа цалин багатай албан хаагчдын цалинг тавдугаар шатлал руу аваачихаар цалин тодорхой хувиар нэмэгдэж, бодитой дэмжлэг болно. Дээр нь төлж байгаа НДШ-ийн 50 хувь нь тухайн албан хаагчид орлого болж үлдэнэ. Ийм маягаар төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа орлогыг бодлогоор хамгаалах Төсвийн тодотголын хууль батлагдах гэж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button