ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхийн хэмжээнд КОВИД-19 халдварын тохиолдол 508.5 саяас давлаа

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр өнөөдөр /2022.04.23/ өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 508,723,051-д хүрсэн байна.

Дэлхий хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 6,215,628 хүн нас бараад байна.

20 сая гаруй халдвартай улс орнуудад АНУ /халдвар авсан хүний ​​тоо 80,952,268, халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 991,269/, Энэтхэг улс /халдварын 43,054,952 тохиолдол, харин нас баралт 522,149/, Бразил улс /халдварын тохиолдол 30,338,967, нас баралт 662,802/, Франц улс /халдварын 28,354,529 тохиолдол, нас баралт 145,982/, Герман улс /24,141,333 тохиолдол, нас баралт 134,355/, Их Британи /халдварын 22,106,306 тохиолдол, нас баралт 173,984/ орж байсан.

Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter” порталын мэдээлснээр, өнөө өглөө дэлхийн хэмжээнд нэг сая хүнд ногдох нас баралтын төвшин 800,6 байжээ. АНУ-д нэг сая хүн амд 3,044, Энэтхэгт 372, Бразилд 3,078, Францад 2,212, Их Британид 2,530, Германд 1,596 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button